Хятадаас оргон ирсэн 5 бүсгүй Цэцэрлэгжилт компанид ажиллана

Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг эртний үг бий. Нутагтаа байхдаа монгол эрчүүдтэйгээ амьдралаа холбож байсан ч бүтэлгүйтэж сайхан амьдрахын тулд гадаад эрийг сонгосон ч бас л жаргал үзээгүй эдгээр бүсгүйчүүдийн хувьд амьдрал дэндүү хатуудаа юу даа гэмээр. Хэл ус, газар нутгаа ч сайн мэдэхгүй эдгээр хүүхнүүд санамсаргүй учрал тохиолоор биенээ олж улмаар ямар ч хамаагүй байдлаар нутгаа зорихыг хүссэн тухайгаа ярьж байсан Тиймээс ч эр нөхрүүдээсээ оргон бусган хулгайгаар Элчин сайдынхаа газрыг зорьж орогноцгоосон тэд хэдхэн өдрийн өмнө эх нутагтаа хөл тавилаа. Монгол улсын засгийн газар, Эрээнд суух элчин сайд эдгээр эмэгтэйчүүдийнхээ төлөө анхаарал хандуулж эх оронд нь авчруулах бүх арга хэмжээг авсан бол Хүний эрхийн төв зардал мөнгийг нь дааж, Хүйсийн тэгш эрхийн төв Төв аймаг дахь хамгаалалтынхаа газарт тэднийг байрлуулж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн цаашдын хувь заяа, амьдралд маш олон хүмүүс санаа тавьж байгаа бөгөөд Цэцэрлэгжилт компани ажилд оруулж үр хүүхэдтэй нь байрлах сууцаар хангах тухайгаа ч илэрхийлж байна. Юутай ч тэд хэд хоног хамгаалах байранд амьдарч байгаад өөрсдийнхөө амьдралын тухай олон нийтэд дэлгэх аж.

(Хийморь 12/094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button