П.Даваахүүгийн давшилт ойртож байна
Мэдээж түүний эхлэл амжилтанд хүрсэн учраас хэл шинжлэлийн ухааны докторант, шилдэг лектор П.Даваахүү Англи хэлний хувьсгал хийхээр зориг шулуудсан бололтой. 2007 оны 5 сарын 26,27-нд УБ паласт 7000 азтай монгол Даваахүү багштай инээж, дуулж, англи хэлний гайхамшгийг мэдрэн, хамгийн түргэн суралцах арга барилын тухай хичээлээр мэдлэг оюунаа цэнэглэх гэнэ. Ганц өдрийн дотор хамгийн олон буюу 6000 Шилмэл америк яриа ном борлуулж, монголын рекорд амжилт тогтоочихоод хээвнэг инээмсэглэж явдаг Даваахүү багш энэ удаад англи хэлэнд итгэгчдийг сюрпризээр булах нь тодорхой боллоо. Лекцтэй өдрийн баяр баясгалан, ухаарал бүхнийг хуваалцсан хүн бүрт тэрээр Шилмэл америк яриа-2 номоо CD-ний хамт зүгээр л бэлэглэх юм байна. Эхний 20 азтай оролцогчийг 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх эдлүүлэх аж. П.Даваахүү өөрийнхөө англи хэл сурах хөтөч нь гэж үздэг, хамгийн хайртай ширээний ном Алтангэрэлийн толь бичгээ хамгийн азтай оролцогчид гарын үсгээ зураад дурсгах ажээ. Хэл гэдэг бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл. Энэ утгаараа хэлийг хэн ч сурах боложмтой гэдгийг Даваахүү багш батлан хэлж байна. Үүнд гарал үүсэл, ядуу хоосон хамаарахгүй. Гагцхүү хөдөлмөрч хүн англи хэлийг сурах болно гэдгийг англи хэлний хувьсгалын манлайлагчийн лекц энэ өдрүүдэд нотлох гэнэ.
(Хийморь 12/094)