Алтаа урьд насандаа шувуу байсан

Энэ нь түүний тав дахь цомог. Үрийн зулай үнэрлэж ээж болсноосоо хойш уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн тэрээр сүүлийн үед уран бүтээлийн арвин их олзтой, улам ч өнгө орон жавхаажиж үзэсгэлэнтэй харагдана. Хэдхэн хоногийн өмнө Best of Altaa цомог, Altaa DҮD-гээ фенүүдийнхээ гар дээр тавьсан тэрээр Тэгэхэд би шувуу байсан нэртэй 20 дуунаас бүрдсэн хос цомгоо өлгийдсөн нь энэ. Түүний энэхүү хос цомогт Сайхан эгч минь би танд буруутай, Зөвхөн энэ л шөнө бүү яваач, Антигона зэрэг хуучны хэд хэдэн дуу орсон бөгөөд Бусдын энгэрт дасахгүй, Мөсөн гуниг, Сарны сонат зэрэг шинэ уран бүтээлүүд ч багтсан ажээ. Ирэх сарын 11,12-нд амьд хөгжим, бүжигчид, хамтлаг дуучидтай хамтарсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Нисч ирсэн хайр нэртэй томоохон хэмжээний тайлан тоглолтоо тавихаар ажиллаж байгаа Алтаа долоон жилийн өмнө хийсэн анхны бие даасан тоглолтоороо Пентатоник наадмаас 2000 оны шилдэг эмэгтэй дуучны шагнал авч байсан нь миний амьдралын сайхан мөчүүдийн нэг хэмээн бахархан ярьж байсан. Ямартай ч Алтаа хоёр дахь тоглолтоороо урьд насандаа шувуу байснаа нотлох ажээ.

(Хийморь 12/094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button