Flash буруутай юу

Дуртай хоол цуйван
Хүндэлж явдаг хүн Камертон-ы Эба
Хэлэх дуртай үг амжилт хүсье
Овог нэр
Г.Мягмарцэнд
Төрсөн он, сар, өдөр 1990-1-15
Орд матар
Дуртай хоол цуйван
Дуртай өнгө цагаан
Овог нэр Э.Нандин-Эрдэнэ
Төрсөн он, сар, өдөр 1987-9-10
Орд охин
Дуртай хоол цуйван
Дуртай өнгө хар, цагаан
Хүндэлж явдаг хүн ээжийгээ хамгаас илүү
Овог нэр Б.Билгүүн
Төрсөн он, сар, өдөр 1988-1-25
Орд загас
Дуртай хоол цуйван
Хүндэлж явдаг хүн гэр бүлийнхнийгээ
Сүүлийн үед FM радио, цэнхэр дэлгэцээр дуу нь тасралтгүй эгшиглэж, хитийг тэргүүлэх болсон Flash-ийн хөвгүүдийг Шинэ давалгаа-д оролцож байна. 17-20 насны Flash хамтлагийн бацаануудын талаар хүргэх мэдээлэл хүүхэд багачуудын сонирхлыг татна байхаа.
Хайртай хүнийхээ хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Хаана ч байсан хамт байж нэг үзээрэй
Хэрхэвч надаас үүнийг нэхэн бүү асуу
Хэзээнээс чи хайраа нуух болов оо
хэмээн хэн нэгэнд хайр, харуусал, ухаарал төрүүлэх хөвгүүдийг Баба, Нандиа, Бэбэ, Мига гэх. /Уг нь ээж аав нь арай өөр нэр хайрласан байх л даа./ Тэд зургаан сарын өмнө хамтлагаа байгуулсан бөгөөд одоо Хайрлах хүсэл нэртэй цомгоо гаргаж, сонсогч хүүхэд багачуудын хүртээл болгож амжсан нь энэ хөвгүүдэд цаашид ирээдүй байгааг харуулж байгаа юм. Харин дээрх хит болоод байгаа дуу нь тэдний анхны цомгонд нь орсон Хайрын нулимс дууны үг. Хайрлах хүсэл цомог нь хайрын сэдэвтэй 12 дуунаас бүрдсэн бөгөөд хамтлагийн ахлагч Нандиа үүнийгээ бид шинээр гарч ирж байгаа хамтлаг болохоор хэн бүхний мэддэг хайрын тухай дуулвал хүнд хүрэх нь илүү байх болов уу гэж бодсон хэмээн тайлбарлана лээ. Дөрвөн ч дуундаа клип хийлгэж амжсан Flash-чууд тун удахгүй цомгоороо нэрлэсэн анхны бие даасан тайлан тоглолтоо хийхээр төлөвлөж, нэлээд шургуу ажиллаж байгаа сурагтай. Бас болоогүй ээ тоглолтонд нь хоёр дахь цомогт нь багтах шинэ дуунууд дуулагдах гэнэ. Энэ амжилт ганцхан тэдний хөдөлмөрлөсний үр дүн бус, хөгжмийн зохиолч Аранзаа, Мичид рекордс болон 2016 студийн хамт олны хичээл зүтгэл ч их бий. Хип хоп стилиэр дуулдаг Flash хамтлагийн дараа дараагийн уран бүтээлүүдээс нь R&G, Винди сити зэрэг хүмүүс тэр бүр мэддэггүй шинэ урсгал, стиль үнэртэх ажээ.
Нэмж сонирхуулахад тэдний хэн нь ч урлагийн мэргэжил эзэмшээгүй бөгөөд Радио телевизийн дээд сургуульд суралцдаг гэсэн. Аав ээжээс заяасан авьяас билиг хэмээгч үрийг хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлээр услан тордож байж сая амжилтад хүрнэ. Ингэхдээ хөрс нь ихэмсэг бардам зан, од болох өвчинд хордоогүй байх хэрэгтэй. Энэ үг зөвхөн эдэнд зориулагдсангүй, бүхий л залуу шинэ уран бүтээлчдэд хамаатай.
(Хийморь 12/094)
