Шар нохойн төөрөг
Одоо бол шинэ найзууд болох орон сууцныхан нь түүнийг манай шар нохой гэж дотночлон дууд-даг.
Хүнд гэмгүй, зөөлөн харцтай, том биетэй, тэр банхарыг би таньдаг бо-лоод удаагүй бәйгаа юм л даә. Нэг мэдэхэд найзын маань орцны үүдэнд томоо гэгчийн, нүдэнд дулаахан шар нохой харагддаг болчихеон байсан нь одоо миний бичиж байгаа сэдвийн эзэн байж. Өрөвдөлтэй л гэхээс өөр юу гэх вә дээ. Ойрноос өнөө хөөрхөн шар нохойг маань орцны зарим нэг хүмүүс адүзээдболохообайчихсан юм.
Тэр нохой өнгөрсөн цагаан сараас хойш л Циркийн баруун талын III байрны үүдэнд иреэн юм байна лээ. Гэм хоргүй, хөөрхөн нохой байсан болохоор хүн болгон л хоол барьж гүйсээр нэг л мэдэхэд шар нохой тэр
байрныхны хамгийн дотны гишүүн нь болж чаджээ. Орцны жижүүрийг байхгүй үед байраа харна. Таних, танихгүй хүнээс орцоо хамгаална. Байрныхаа эздийг багаас нь авахуулаад хөгшчүүдийг нь хүртэл бүгдийг нь танина. Гэхдээ хүн урж, хазаад муухай ааш гаргана гэж байхгүй л дээ. Орой үдэш иреэн байрныхаа эздийг бараа болж яваад орцонд нь дөхүүлээд өгчихнө. Өглөө сургууль руугаа яарч яваа хүүхдүүдэд хань болоод зам гаргаж өгнө. Бүр хүн шиг харж зогсч байгаад унаанд суулгахыг нь яана гээч.
Хар чихт цагаан Бим гэж Орос кино гардаг байсан даа. Эзнийг нь байхгүй хойгуур хөрш эмэгтэй нь түүнийг хороох гэж бөөн юм болдог. Одоо яг л түүнтэй төстэй зүйл шар нохойд маань тулгараад байгаа юм. Байрны нэг оршин суугч бараг сарын өмнө байх аа даа, орчин тойрны өнгө үзэмж гутаагаад байна гэж төвөгшөөсөөр байгаад түүнийг гэрээс нь төөрүүлээд Хангай зочид буудлын ойролцоо байдаг шил авдаг хүний хашаанд уячихсан байсан гэнэ лээ. Нохойгоо алга болсныг мэдсэн байрны оршин суугчид тэр өдөржингөө эрэл сурал болж яваагүй бол Банхар /Зарим хүмүүс түүнийг ингэж дууддаг/ тэнд чухам хэд хонох байсныг, эсвэл хаашаа алга болох байсныг хэн ч мэдэхгүй өнгөрөх байв. Байрныхан нь хэл амнаас төвөгшөөгөөд шар нохойгоо авчирч чадахгүй байсан ч Хангай зочид буудлын тийшээ овоо хэдэн өдөр хоол зөөж гүйсэн дээ. Харин нэг өглөө шар нохой гэрээдээ яараад өөрөө хүрээд иреэн байсан. Гэр ч юу байхав дээ. Шар нохой орцныхоо үүдэнд л амьдардаг цалингүй манаач шахуу амьтан юм шүү дээ. Найз охин маань бөөн баяр. Манай шар нохой эргээд ирсэн гэж ирээд үнэн сэтгэлээсээ баярлачихсан яриад л…
Гэтэл сая хэд хоногийн өмнө шар нохойд дахиад л зовлон учирч, орох оронгүй, очих эзэнгүй хөөрхий амьтныг элэг нь эмтэрдэггүи нэг эрхэм /нэрийг нь нууцлав/ буудна гэж заналхийлсэн байх юм. Тэр өдөржин тэдний байрныхан нохойгоо яаж аврах вэ гээд тал тал тийшээ гүйж өнжсөн. Гэр хороололд амьдарч байгаа айлд түр байлгах уу, нохой хэрэгтэй албан байгууллагад хандах уу, гэртээ оруулж нуух бил үү. Ер нь юу байж болох вэ, бүхий л аргаа барав. Харамсалтай нь Монголд өнөөдөр амьд явах эрх нь зөрчигдсөн амтьныгөмгөөлжхамгаалчихаар газар үзээд өгье гэсэн ч байдаггүй юм байна. Сүүлд сонсох нь ээ, Амьтан хамгаалах сан гэж байдгийг сониноос олж харсаныг эс тооцвол аврал эрсэн өрөвдөлтэй нохойг аваачих газар даанч байсангүй. Тэжээсэн нохойндоо хоол өгөөгуйн төлөө шийтгэл хүлээж байсан алдартай жүжигчин байдаг. Амьтан хороож, арьс үсээр нь хувцас хийхийг хориглосон улс ч байж л байдаг. Гэтэл манайд амьд амьтныг хайрлах нинжин сэтгэлийг хэн хэрэгжүүлж байдаг нь даанч тодорхой бус. Сайн санаатай, амьтанд хайртай тэр хүмүүс байгаагүй бол хүн төрлийг олж төрөхөд өчүүхэн хувь дутсан хөөрхий нохой хаана амь тасрах байсныг мэдэхгүй.
Гурван өдөр хөдөө яваад найзынхаа хайртай шар нохойнд санаа зовсоор иртэл ашгүй баяртай мэдээ сонсч, өчигдөр л нэг юм санаа амрав. Тэдний байрныхан орцныхоо оршин суугчдаас шар нохойг дэргэдээ байлгах зөвшөөрөл авч, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Бас түүнийг усанд оруулж, эмнэлэгт үзүүлж, үсийг нь засуулах мөнгө цуглуулсан байв. Нэг хөөрхөн хүү хүртэл нохойгоо авч үлдэхийн тулд 100 төгрөг хандивласан гэсэн. Тэгэхээр одоо удахгүй Банхар маань усанд орж, нүүрээ угаагаад, пайзаа зүүчихээр түүнийг хөөгөөд байсан хүнийг танихгүй болтол нь хөөрхөн болчих байх. Түүний хэлээд байсан шиг орчин тойрны өнгө үзэмж гутаахгүй…Орцныхоо үүдийг сахиад, хүүхдүүдийг нь зам гаргаж өгөөд, гадны хүнийг байр луу гаа оруулахгүй ажлаа хийсээр байх боллоо. Хэзээ нэгэн цагт дахиад түүнийг буудна гэж айлгахгүй бол шүү дээ.
Уншигч та зурган дээрх нохойг миний бичээд байгаа шар нохой гэж бодсон байх. Түүний зургийг нь авч амжаагүй болохоор тун адилхан өөр нэг нохой байсныг нь тавьчихсан юм л даа. Тэгж хэлеэн чинь найз охин маань Манай нохойноос царай муутай юм биш биз гэж болгоомжилно лээ. Магадгүй энэ зурган дээрх нохойноос тэр хавьгүй хөөрхөн байж ч болох юм. Гэхдээ л яг энэ хөөрхөн амьтан шиг том шар нохой орцныхоо үүдийг сахиад хэвтэж байдаг юм шүү.
(Ардын эрх 97/629)
Б.БАДМАА