Буриадын жүжигчид хоёр дахь удаа монгол тоглоно
Тус театрын 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид тоглолтоо П.И.Чайковскийн Хунт нуур бүжгэн жүжгээр эхлэж Монгол болон Буриад улсын урлагийн мастерууд оролцсон Найрамдал концертоор өндөрлөх гэнэ. Буриадын жүжигчид удахгүй болох эх үрсийн баяраар бяцхан үзэгчдэд маань Буратино . бүжгэн жүжиг, Маргад эрдэнийн хот дахь Доротийн адал явдал хөгжимт үлгэрээрээ бэлэг барих ажээ.
(Ардын эрх 97/629)
М.НЯМ