Модон бөмбөгчид цувралт тэмцээнд оролцоно

Тэмцээнийг Чингис шар айраг, Монгол шилтгээн зэрэг компаниуд хамтран зохион байгуулсан байна. МУИС, МУБИС, ХААИС зэрэг байгууллагын тамирчид оролцсон уг тэмцээнд багийн дүнгээр Мон-Алтиус дээд сургуулийн тамирчид түрүүлсэн байнә. Харин эрэгтэйчүүдийн ганцаар-чилсан төрөлд туе сургуулийн оюутан Б.Энхболд тэргүүлсэн бол эмэгтэй¬чүүдээс МУБИС-ийн оюутан Ц.Ууганбилэг алтан медалийн эзэн болсон байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингис шар айраг компанийн нэрэмжит Монголын модон бөмбөгийн холбооны нээлттэй тэмцээнд Голомт банк, Залуу Монгол корпораци зэрэг 13 байгууллагын эрэгтэй 32, эмэгтэй 26 тамирчин оролцсон байна. Эдгээрээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Жалам хар компанийн тамирчин Д.Жаргалсайхан түрүүлж, эмэгтэйчүүдээс Голомт банкны ажилтан Д.Оюу алтан медаль хүртсэн байна.

Байгууллагын дүнгээр туе тэмцээнд МУБИС 230 оноогоор тэргүүлсэн бол Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллеж, Жалам хар багийнхан удаалжээ. Шәлгарсан баг, тамирчид ирэх саруудад ОХУ, Индонеэ, Сингапур, Малайз, Тайваньд болох олон улсын цуврал тэмцээнд оролцох юм байна, Тэмцээний үеэр холбооны гишүүдийн хурал болж, Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд М.Сономпил, дэд ерөнхийлөгчөөр Д.Жаргалсайхан, Look Mongolia агентлагийн еренхий захирал Т.Баттулга, ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Эрдэнэтуяа нарыг сонгосон байна.

(Ардын эрх 97/629)

Б.БАДМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button