Улсын төсвийн тодотголд дуулиант 250 сая төгрөгийг тусгасан байгаа гэнэ

УИХ-ын гишүүдийн тойрог бүрт улсын төсвөөс 250 сая төгрөг хуваарилна гэсэн зар анх түгсэн цагаасаа л олны анхаарлыг татаж, багагүй хэл ам дэгдээсэн. Эл маргаан улам газар авсаар бүр Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлэхдээ тулж даамжирсан билээ. Эцэг хуулийг сәхигчид тухайн үед гомдол гаргагчийн талд шийдвэр гаргаж, эрхэм гишүүдийг хууль зөрчлөө хэмээн буруутгасан. Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх үед энэ их хөрөнгийг сайд нарын багцад нуусан-ыг илрүүлснээ Цэцийн зарим гишүүн мэдэгдэж, гишүүдийн амыг таглаж байв. Улсын төсөв, ялангуяа 250 сая төгрөгийн талаар хэлэлцэж байхдаа УИХ-ын гишүүд энэ мөнгийг өөрсдийн нэр дээр бус сайд нарын багцад тусгачихъя гэж ярилцаж байсан нь хуралдааны протоколд байдаг гэж дээрх мэдээллийг ил гаргаж тавьсан эрхэм өгүүлж байсан удаатай. Нэгдсэн хуралдаанаар хэд хоног хэлэлцсэн энэ маргаан тэгсхийгээд өндөрлөж, Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Гэвч дуулиант 250 сая төгрөгийн асуудлыг Цэц өнөөг хүртэл хэлэлцээгүй, цаашид ч яах эсэх нь тодорхойгүй хэвээр.

Байдал ийн үргэлжлэх хооронд 2007 оны улсын төсвийн тодотголтой холбоотой баримт бичгийг Сангийн яамныхан аль хэдийнэ бэлэн болгоод УИХ-д өргөн барихад бэлэн болчихоод байгаа аж Тус яамны холбогдох албан тушаалтнуудын ярьж байгаачлан ирэх зургадугаар сарын эхэн үед багтаан яаралтай хэлэлцэх шаардлагатай уг баримт бичигт Үндсэн хууль зөрчсөн гэх 250 сая төгрөгийг дахин хэлэлцүүлэхээр тусгасан байгаа гэнэ. Үүнээс гадна Хүүхдийн мөнгө олгоход зориулах хөрөнгийн эх үүсвэр ч энд багтеан юм байна. Товлосон хуга-цаанд дээрх асуудлуудыг хэлэлцсэн тохиолдолд улсын төсвийн тодотгол улсын баяр наадмаас өмнө амжиж батлагдах болно. Цаг хугацаа бачимдуу байгаа ийм нөхцөлд төсөв зохиогчдын хувьд юун Цэц, юун дүгнэлттэй манәтай байгаа гэнэ. Товчхондоо, тэд яарч байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа зарлаж, 250 сая төгрөгийн маргааныг эцэслэн шийдэхгүй бол УИХ-ын гишүүдийн тойрог тус бүрт энэ хөрөнгийг хуваарилах нь ээ. Тойрог бүрт хуваарилна гэсэн энэхүү хөрөнгийн нийт дүн 19 тэрбум төгрөг болж байгаа билээ.

Нэгэнт төсвийн тухай сэдэв хөндсөн учраас өнгөрсөн онд олны анхаарлыг татсан үйл явдлуудад улсын халаас-наас хэчнээн төгрөг гаргасныг хүснэгтээр үзүүлье.

(Ардын эрх 97/629)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button