Хүний наймаа эрхэлдэг бүлэг этгээд баригдсан уу?
Эл хэргийн талаар тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл,мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Т. Сайнжаргалтай уулзлаа.
-Насанд хүрээгүй охидыг биеийг нь үнэл үүлдэг бүлэг этгээд баригдсан гэх юм. Энэ талаар тодруулаач?
-Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд охидын биеийг үнэлүүлдэг гэр бүлийн хоёр хүнийг илрүүлсэн л дээ. Үүнд УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хан-Уул дүүргийн харъяат Манлайбаатар, Оюунчимэг гэж хоёр хүн 2006 оны хоёрдугаар сараас дөрөв, таван охиныг гэр орондоо байлгаж, биеийг нь үнэлүүлдэг байсан юм билээ. Анх Насанд хүрээгүй охидыг гэрээс нь төөрүүлж, зохион байгуулалттай гаар биеийг нь үнэлүүлдэг бүлэг этгээд байна гэсэн мэдээлэл цәгдаагийн байгууллагад ирсэн юм байна. Гэхдээ хэргийг шалгах явцад тэдгээр охид насанд хүрсэн, 20-25 настай болох нь тогтоогдсон. Өөрдсийгөө Мишээл, Номин, Урангоо, Оюун, Хулан гэж хуурамч нэрээр дуудцаг эдгээр охид бүгд Улаанбаатар хотын харъяат, эцэг, эх, гэр бүлтэй нь тодорхой болсон. Гэрийнхэндээ Баар, саунд оройн цагаар ажиллаж байгаа гэж худлаа хэлдэг байсан юм билээ. Үнэн хэрэг дээрээ тэд айлд орогнож, Манлайбаатар, Оюунчимэг нарын удирдлага, зохион байгуулалтаар биеэ үнэлдэг байсан юм шиг байна. Мөн Налайх дүүргийн Энхтуяа гэх эмэгтэй энэ хэрэгт холбоотой байж магадгүй байгаа. Манлайбаатар, Энхтуяа нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-Биеэ үнэлэгчдийн нас залуужиж байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Эрүүгийн цагдаагийн газарт садар, самуун гэмт хэрэгтэй тэмцэх тасаг ажилладаг. Мен Нийслэлийн цагдаагийн газрынхан биеэ үнэлэгчдийн эсрэг багагүй ажил зохион байгуулж, тэмцэж байгаа. Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргийн бәйдлыг үзвэл биеэ үнэлэгчид насны хувьд залуужах хандлагатай байна. Энэ нь хөдөөнөөс нийслэл рүү шилжих хөдөлгөөн ихэссэн, сургууль завсардсантай холбоотой байх талтай. Оюутан залуус биеэ үнэлэх байдал ч нэлээд ажиглагдаж байна.
(Ардын эрх 97/629)