З.Батсүх Биеэ үнэлэгчид хэзээ ч буруугаа хүлээдэггүй

Эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн албаны ажилтан, дэд хурандаа З.Батсүхээс тодрууллаа.

-Бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг баривчилсан юм уу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаа¬гийн байгууллагаас зарим буудлуудад шалгалт хийсэн юм. Шалгалтын үеэр Саппоро худалдааны төвийн хойно байрлах зочид буудалд биеэ үнэлэгчдийг зохион байгуулалттай байлгаж, биеийг нь үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлсэн. Тэнд 20-30 орчим биеэ үнэлэгч байнга байрладаг байсан нь тодорхой болоод байгаа. Гэхдээ буудлын эзэд нь Энэ бүсгүйчүүд буудлынхаа мөнгийг төлдөг байсан. Биеэ үнэлж байгааг нь бид мэдээгүй гэж мэдүүлсэн байна лээ.

-Тасарч унатлаа архи уусан охи-дыг баарны гаднаас олзолж авчраад биеийг нь үнэлүүлж байсан юм биш уү?

-Биеэ үнэлэгчид хэзээ ч буруугаа хүлээдэггүй. Намайг бааранд согтуу байхад хүчээр энд авчирсан гэж худлаа ярьсан болохыг цагдаагийн ажилтнууд тогтоосон. Зарим биеэ үнэлэгчид клиент-дээ хууртаж, мөнгөө авч чадахгүй болохоороо цагдаагийн байгууллагад Хүчиндүүлчихлээ гэж ханддаг. Цагдаагийн ажилтнууд ер нь бол биеэ үнэлэгчдийг хараад л таньдаг шүү дээ.

-Биеэ үнэлэх гэмт хэргийг таслан зогсоох арга байхгүй гэж үү? Тэднийг буудалдаа орогнуулдаг зочид буудлын эздэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Эрүүгийн хуульд биеэ байнга үнэлэхэд зуучилсан, зохион байгуулсан, насанд хүрээгүй хүнийг садар, самуунд уруу татсан тохиолдолд шийтгэх заалт байгаа. Түүнээс биш зочид буудлыг янхны газар гэж үзэх үндэслэл байхгүй. Зочид буудлын эздийг биеэ үнэлэгчдийг байнга орогнуулсан гэдгээр нь хэрэг үүсгэдэг ч торгоод л өнгөрөхөөс өөр арга байхгүй. Нэг удаа 25-50 мянган төгрөгөөр л торгодог. Заримынх нь зөвшөөрлийг хүчингүй болгодог. Ингэлээ гээд тэд хашрахгүй шүү дээ.

(Ардын эрх 97/629)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button