Далайн асуудал дахиад л маргаан дэгдээв
Эдийн засгийн байнгын хороо-ны өчигдрийн хуралдаанаар Да-лай ашиглах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэ-лэлцэх эсэх тухай хэлэлцэв. Манай улс анх 1999 онд Далай ашиглах тухай хуулийг баталсан. Харин энэ удаа Засгийн газраас оруулж ирсэн дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гишүүдээс нэлээд шүүмжлэл сон-сов.
Н.Батбаяр
-Манай улс далай ашиглаж эхэлснээсээ хойш арваад жилийн дотор нэг сая ам.долларын л ашиг олсон гэж байна, Цэнгэл сайд аа. Мэдэхгүй юмаараа битгий тогло. Түүний оронд замаа бариад, малчдаа цахилгаанжуулаад явж байсан чинь дээр юм биш үу. Энэ хууль чинь Монгол Улс далайд гарах зөвшөөрлийг дангаараа өгдөг монополь эрхтэй Сингапурын нэг компанийн л лобби юм биш үү. Тэнд нь хэн хэний хүүхэд ажилладаг ч гэлээ. Хууль батлагдсанаар Монгол Улсад орж ирэх эдийн засгийн үр өгөөж, геополитикийн давуу байдлын талаар судалсан зүйл юу ч байхгүй байна шүү дээ. Монгол Улсын далбааг мандуулсан хөлөг онгоц осолдвол гарах хохирлыг нь манайх хариуцна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Түүгээр явсан гайг үүгээр дуудах ямар хэрэг байна. Зүгээр л хуулиа татаад авчих л даа.
Л.Пүрэвдорж
-Хойшлуулснаар бүх юмыг шийдчихэж байгаа юм биш. Үнэ-хээр тиим эрсдэл байгаа бол одоо хэлэлцээд засчих.
Д.Одхүү
-Эрх зүйн зохицуулалт байхгүй учраас бид маш их зүйл алдаж байсан. Намайг Төрийн өмчийн хороонд байхад тэр компанийн чинь тамга тэмдгийг нэг хятад нөхөр аваад дарчихсан ч тохиол-дол бий шүү. Далайн тээврээр хүн худалдаалах, хар тамхи тээвэрлэх асуудал гардаг. Монголын дал-баатай онгоц ч хүртэл ийм асуу-далд орооцолдож л байсан.
Н.Батбаяр
-Хэрвээ манай далбаатай онгоц сүйрээд далайд нефть асгачихвал Монгол Улс энэ зуундаа ч төлж дийлэхгүй өрөнд орно. Казиногийн хууль дээр Морин нуур-ын лоб-бинд орсон гэдэгтэй адилхан Сингапурын компанийн лоббинд ороогүй гэдгээ нотол л доо.
Энэ мэтээр маргалдсаны эцэст хуулийн төслийг УИХ-аар хэлэл-цүүлэхийг Н.Батбаяраас бусад гишүүн дэмжив.
Төмөрзамын тээвэрлэлтийн тухай хуулийн төсөл ч бас нэлээд маргаан тарив.
Р.Раш
-Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт нь ажилласны хувьд би нэлээд гайгүй болсон гэж бодож байгаа. Өнөөдрийг хүртэл төмөр замын тээвэрлэлтийн асуудал Засгийн газрын тогтоол болон тээврийн аюулгүй байдлын тухай хуулиар л зохицуулагдаж ирсэн. Одоо хуулийн төвшинд нь аваачих цаг болсон. Хуулийн үндсэн кон-цепци нь төмөр замын тээврийг аль болох либералчлах, энә сал-барт хувийн хэвшлийг дэмжих, Улаанбаатар төмөр замын моно¬поль байдлыг задлах чиглэлээр ч бусад орнуудын туршлагыг судалсан. Вагон цувәаны өмчийн хэл-бэрийгчөлөөтэй болгож тээвэрлэгч нь дэд бүтэцдээ төлбөр төлдөг хэлбэрт оруулсан.
Н.Батбаяр
-1992 оноос хойш Төмөр замд оруулсан бүх хөрөнгө Монголын талынх. Тэр бүх өмч хөрөнгийг нэгтгэж тусад нь аж ахуй нэгж байгуулаад Төмөр замтайгаа харь-цаад явж болдоггүй юм уу?
УБТЗ-ын ХЭГ-ын дарга Да.Ганболд
-1992 оноос хойш Дэлхийн банкны хөнгөлөлтэй зээл, Японы Засгийн газрын тусламжаар нийт-дээ 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүх өмч хөрөнгө, тоног төхөөрөмжийг дан-салж бүртгэсэн. Гэвч тусад нь аж ахуй нэгж байгуулах тал дээр Оросын тал одоо болтол цаар-галсаар байгаа. Хамтарсан нэгд-лийн зөвлөлиин хурлаар хэлэлцэж шийднэ гэдэг.
Г.Батхүү
-Гурван жилийн өмнө би сайд байхдаа Монголын талын өмчийг шийдвэрлэхийн тулд агентлаг байгуулж Да.Ранболдыг даргаар нь тавьсан. Тэрнээс хойш Зөвлөл хэдэн удаа хуралдсан бэ? Удахгүй би энэ талаар чинь асуулга тавина шүү, бэлтгэлтэй байгаарай.
Да.Ганболд
-Гурав биш. Хоёр жил хагас.
Энэ мэтчилэн Төмөр замын удирдлага, өмч хөрөнгө, хувь хэмжээ тойрсон олон асуултаар ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэл, ХЭГ-ын дарга Да.Ганолднарыг булсны дараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг 100 хувийн саналаар дэмжив.
(Ардын эрх 97/629)
Ц.ЗАЯА