Далай лам цаазаар авах ялыг хойшлуулахыг уриаллаа

Дээрхийн гэгээн Х1Ү Далай лам Данзанжамц дэлхийн улс орнуудын удирдагч нарт хандаж цаазаар авах ялыг хойшлуулахыг дэмжсэн илгээлт гаргажээ.

Уг илгээлтэд Цаазаар авах ял нь урьдчилан сэргийлэх зорилготой гэх боловч өс хонзонгийн тодорхой нэг хэлбэр юм. Энэ нь ял шийтгэлийн онцгой чанга хэлбэр бөгөөд учир нь эцсийнх байдаг. Хүний амьдрал төгсгөл болсноор цаазлуулсан хүн нь цагаадаж амьд үлдэх, нөхөн сэргээгдэх боломжуудаасаа хагацах юм. Тэдний үйлдсэн гэмт хэрэг нь хэдий. айм-шигтай жигшмээр ч хүн бүр алдаагаа засах, засрах боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа орнуудад энэ ялыг хэрэглэхээ хязгааргүйгээр хойшлуулахыг уриалсан уриалгыг би чин сэтгэлээсээ дэмжиж байна гэж дурджээ.

Дашрамд дурдахад өнөөдөр дэлхий дээр 20000 гаруй хүмүүс цаазаар авах ялаар шийтгүүлэн хэзээ гүйцэтгэхийг хулээж байна. Зөвхөн 2005 онд гэхэд дэлхийн 53 оронд нийт 5186 иргэнд цаазаар авах ял ногдуулж, түүнээс 22 улс нь хамгийн наад зах нь 2148 хүний цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна.

Өнөөдөр дэлхийн 122 улс цаазаар авах ял ногдуулах болон гүйцэтгэхээ зогсоосон байна. Бусад 74 улсад цаазаар авах ялыг ногдуулж байгаа боловч нэлээд хэдэн улсад нэг жилд гүйцэтгэх тоо нь буурсан үзүүлэлт гарчээ.

Хүн төрөлх чанараараа хүчирхийлэгч биш гэдэгт би итгэдэг. Бид арслан бартай адил биш учраас байгалиас заяасан амьтан алах хурц шүд соёотой төрөөгүй. Буд-дист үзлээр бол бүх амьд бие мөн чанараараа ариун, ялангуяа оюун ухаан нь хамгийн нандин цэвэр зүйл гэдэгт би итгэдэг гэж Далай дурдсаныг сануулахад илүүдэхгүй.

(Ардын эрх 97/629)

Г.ЭНХБААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button