Ц.Даваадорж Хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах хэрэгтэй шүү дээ
Манай улсын пюмоохон түншүүдтэй харьцуулахад Финляндаас маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. 1990-2006 оны хооронд тус улсаас нийтдээ 35 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Өнгөрсөн онд гэхэд л манай улс Финлянд улстай нийт 3.2 сая ам. долларын худалдаа
хийснээс 3. 2 сая ам.долларын цаасан бүтээгдэхүүн импортолж, 0.1 сая ам.долларын цахим интеграл
схем болон бичил ехвм бараа бүтээгдэхүүнийг экспортолсон байна. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааг
өргөжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах талаар
Монгол, Финланд хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгууллаа. Үйлдвэр, худалдааны сайд Ц. Даваадорж Финландаас Хятад улсад суугаа Монголыг хамаарах Элчин сайд Антон Коузмен нар дээрх гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржтой уулзаж цөөн
асуултад хариулт авлаа.
-Финляндын Засгийн газартай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах талаар хамтран ажиллахаар боллоо. Манай улсын хувьд энә гэрээ хэр ач холбогдолтой вэ?
-Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Тэр тусмаа жижиг орнуудын хөгжил гадны хөрөнгө оруулалт дээр тулгуурладаг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засаг маань хвгжих хандлагатай байгаа. Үүнд гадаадын хөрөнгө оруулагчид багагүй хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. Финлянд улс бол бидний эртний түнш. Финляндын Засгийн газраас санал болгосон хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцах хамгаалах талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээг байгуулах талаар 2005 онд хоёр улс тохиролцсон. Финланд улстай дээрх гэрээг байгуулснаар олон талын ач холбогдолтой. Гадны хөрөнгө оруулалтыг дагаад ажлын байр бий болдог Мөн орчин үеийн техник технологи орж ирнэ гэсэн үг. Манай улс 1966 оноос Финляндтай худалдааны нэгдэл, пүүсүүдийн шугамаар худалдаа наймаа хийж эхэлсэн байдаг. Харин 1974 оноос албан ёсоор Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан. Гэхдээ 1995 онд Финлянд улс Европын холбоонд нэгдэн орсноор уг гэрээ хүчингүй болсон юм билээ. Харин 2000 оноос дахин худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллахаар ярилцаж эхэл-сэний үр дүн өнөөдөр албан ёсоор баталгаажлаа. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монголд Финляндын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
-Улс орны эдийн засгийн хөгжил аж үйлдвэр дээр тулгуурладаг гэдэг. Гэтэл манай аж үйлдвэрийн салбарын хөгжилд сааралт үүсээд байгаа. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах тал дээр Үйлдвэр худалдааны яам хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Аж үйлдвэр бол улс орны гол салбар. Тиймээс аж үйлдвэрийн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг яаж татах вэ гэдэгт төр засаг нэлээд анхаарлаа хандуулж байна. Хамгийн түрүүнд аж үйлдвэрийг парк байгуулахыг зорьж байгаа. Аж үйлдвэрийн парк байгуулснаар Монголын эдийн засгийн хөгжилд асар их хөшүүрэг болно гэж бодож байна. Үйлдвэрийн паркийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихийн хэрээр ажлын байр бий болно, ядуурал буурна гээд олон талын ач холбогдолтой юм. Нөгөөтэйгүүр Үйлдвэр, худалдааны яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд урт хугацааны маш бага хүүтэй зээл олгож байна. Энэ зээл эхнээсээ эзэддээ хүрч байгаа. Энэ мэтээр аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх таатай орчинг бий болгох төр засаг олон ажлыг эхлүүлж байна. Үүний үр дүн өнөөдөр гарчих юм биш. Хэдэн жилийн дараа Монгол орны эдийн засагт үр өгөөжөө өгөх юм.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Маш олон арга хэмжээ авч байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хамтран ажиллах, худалдаа наймаа хийх талаар нэлээд хэдэн улс оронтой гэрээ хэлэлцээр байгуулсан. Манай орны эдийн засаг өсөлттэй гарч байгаа нь үүний үр дүн гэж хэлж болно. Цаашдаа ч бид дэлхийн олон улс оронтой худалдаа наймаа хийх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих талаар хамтран ажиллах болно.
-Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ гэлээ. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаална гэдэг яг юуг хэлээд байгаа юм бэ?
-Хөрөнгө оруулахад учрах олон эрсдэлүүд бий. Тэдгээр эрсдэлээс хөрөнгө оруулагчдыг хамгаална хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр гадны хөрөнгө оруулалтыг татахад бэрхтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг харилцан хамгаална гэдэг маань нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг ямар нэгэн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэсэн үг. Бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг татварын болоод салбарын хууль тогтоомжид суулгаж өгөх чухал. Тиим нөцөл боломжийг бий болгохын тулд хоёр тал хамтран ажиллах болно.
(Ардын эрх 97/629)
ж.ням