IСТ ЕХРО-2007 үзэсгэлэн нээгдэнэ.

Энэ сарын 17 – Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдөр тооцо, дэлхий дахинаа тэмдэглэдэг уламжлалтай аж. Өнгөрсөн жилээс эхлэн энэ өдрийг манай улс мэдээлэл, харилцаа холбооны салбарт нэвтэрсэн ололт амжилтыг дэлгэн харуулах дэвшил хөгжлийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ уламжлал ёсоор IСТ ЕХРО-2007 үзэсгэлэнг өнгөрсөн жилийнхээс илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэ сарын 17-21-нд Мишээл экспо төвд болох тус үзэсгэлэнд харилцаа холбооны салбарт одоогоор бий болоод байгаа дэвшитэт технологи, шилдэг үйлчилгээг дэлгэн харуулахаас гадна энэ салбарт дэлхий нийтийн хүрсэн амжилт, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн чиг хандлагыг тоймлон үзүүлэхээр бэлтгээд байна. Хэдхэн жилийн өмнө бидний хувьд ид шид шиг санагдаж байсан цахим технологийн гайхамшгийг энэ үзэсгэлэнгээс харж болох гэнэ.

талаарх үзэсглэнг зохион байгуулагчдийн яриаг хүлээн авна уу

үideo1

Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас шинэ, шилдэг, итгэмжит технологи, мөн тиим үйлчилгээ, санал санаачлагыг шалгаруулан өргөмжилж, олон нийтэд сурталчлах аж. Мөн тус салбарын хөгжлийн болон бизнес харилцаа, эрх зүйн орчин, шинэлэг санаачилга, өндөр хөгжилтэй орнуудын туршлага, ололтод суралцахад чиглэсэн сургалт, санал солилцох уулзалт семинарыг арга хэмжээний туршид тусгайлсан цагийн хуваариар явуулах бөгөд үүнд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй, бизнес эрхэлж байгаа байгууллагуудын төлөөлөгчид төдийгүй сонирхсон хувь хүмүүс ч өөрийн сайн дураар оролцож, санал бодлоо солилцох бололцоотой байгаа. Түүнчлэн үзэсгэлэнд оролцсон байгууллагуудын мэдээлэл, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг интернэтэд байрлуулан танилцуулахаас гадна энэ арга хэмжээнд зориулан тусгайлан хэвлэх номонд оруулж олон нийтийн хүртээл болгох ажээ.

Өнгөрсөн оноос эхлэн уламжлал болгон явуулж байгаа IСТ ЕХРО 2007 үзэсгэлэнг энэ жил үүрэн телефоны оператор Скайтел компани ивээн тэтгэж оролцож байгаа аж. Мөн хүрэлцэн ирсэн зочин болгонд гарын бэлэг, сюрпризтнй хэмээн мэдэгдсэн.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button