Солонгост ажиллах хүсэлтэй хүмүүс төв цэнгэлдэхийн гадаа урт дараалал үүсгээд байна
Тэгвэл тун саяханаас Солонгосын талаас хүсэдлт тавьсны дагуу Зуучлах товчоо 15.000 хүнийг бүртгэхээр болсон. Эндээс 4000 нь эмэгтэй, 11 мянга нь 11 мянга байх агаад одоогийн байдлаар ЦЕГ болон бүртгэл явагдах Төв цэнгэлдэх орчимд уртаас ур дараалал үүсээд байна.
БНСУ-д ажиллах хүч илгээх асуудлыг хоёр тал хэлэлцээд тодорхой шийдэлд хүрсэн байна. Солонгосын Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид манай улсад энэ сарын 8-нд ирж, хэлний төвшин тогтоох шалгал¬тын товыг тогтоох, бүртгэлийг явуулах, хичнээн хүнээс шалгалт авах зэргийг ярилцаж тохиролцсон байна.
Тухайлбал, солонгос хэлний шалгалтад орохын тулд заавал гадаад паспорттай байх шаардлагагүй болсон. Бүртгүүлэхээр ирэхдээ гадаад паспорттай бол түүнийгээ авчирна, харин байхгүй бол иргэний үнэмлэхээ англи хэлээр хөрвүүлэн батламж авчирч болох аж.
Бүртгэл тавдугаар сарын 17-19-ний хооронд гурван өдөр үргэлжилнэ. Шалгалтын хураамж 30 ам.доллар байх гэсэн.
Гэхдээ энд нэг зүйлийг дурдахад 15.000 гэдэг тоо бол бол зөвхөн шалгалт өгөх хүний тоо бөгөөд одоогоор ажиллах хүчний квотыг тогтоогоогүй байгаа гэсэн. Шалгалтад тэнцсэн хүмүүс ажилд орох өргөдлөө гаргаад, тэдгээрээс Солонгосын ажил олгогчид сонгож авах юм. Сайдын ярьсан 9000 бол багцаа тоо. Магадгүй үүнээс их, эсвэл бага ажиллах хүч гаргах ч боломжтой болж магадагүй аж. Бид энэ талаар төв цэнгдэлодэх дээр очиж мэдээлэл авахыг хүссэн боловч албаны ганц ч хүн байсангүй. Өчигдөр 12 цагаас хойш оочерлож хоносон хүмүүс уртаас урт дараалаллыг үүсгэж багахан хэмжээний бэсрэг наадам болж бцуй мэт хөл хөдөлгөөнтэй байлаа.
Төв цэнгэлдэхийн хаалга болгонд л хэсэг бөөгнөрсөн хүмүүс оочерлосон байх ба одоогоор албаны хүмүүс нь аль хаалганаас эхлэн бүртгэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ байдал нь тэнд оочерлож хонож, өнжсөн хүмүүсийг ихээхэн эргэлзкээтэй бөайдалд оруулж байгаа бололтой.
Энэ талаарх хүүхдээ явуулахаар өгчидрийн 12 цагаас хойш зогсож байгаа гэсэн нэгэн буурлаас доорхи яриаг хүргэж байна.
үideo1
Мөн зохион байгуулалт маш муу байгаагаас хүн болгон газар сууж байсан ба олон эмэгтэйчүүд тэнд харагдсан. Хэдийгээр энд хонож өнжиж байгаа хэдий ч ямар хаалгаар бүртгэлээ эхлэх нь тодорхойгүйн дээр ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь дээрх хүмүүсийн ярианаас ажиглагдсан.
Зуучлах товчоо болон Солонгосын талаас хүрэлцэн ирсэн хүмүүс үүгээр үзэглэх нь бүү хэл сураг ч үгүй байгаад хүмүүс их гайхаж байгаагаа илэрхийлсэн. Мөн зарим нэгэн хууль сахиулагчид оочеролож байгаа хүмүүст Та нарын хүссэнээр оочерлоод нэмэргүй, эндээс яв гэх мэтээр дарамталж байгаа талаар ч тэд мэдээлсэн. Үнэхээр 15.000 гаруй хүнийг цуглуулахыг хүссэн юм бол зохион байгуудлалтандаа анхаарах хэрэгтэй байсан. Гэтэл хаврын хавсаргатай, хүйтэн өдөр ийн ард иргэдийг зутрааж байгаа нь даанч харамсалтай. Үнэхээр л аж амьдралаа дээшлүүлж, хүн шиг амьдрая гэсэн залуус л энд цугласан бололтой. Хэрвээ Монголд сарын хамгийн багаар бодоход 800 долларын цалин авдаг байсан бол бид юу гэж харийн нутагт хүний эрхэнд ажиллахаар очих вэ дээ гэх ч хүн байлаа. Энэ бол мэдээжийн л асуудал. Өнөөдөр сард 150.000 төгрөгийн цалингаар хэдэн жил ажиллаад өөрийн гэсэн байртай болох нь ойлгожмгүй. Залуу хүмүүст ямар ч орон сууц, тохилог ажлын мест үгүйгээс л эх орны маань хөвгүүд гадаад оронд хэдэн жил зовж байгаад л гэр орныхоо амьдралыг дээшлүүлэхийг илүүд үзэх болжээ.
Энэ мэт шалтгаанаас өнөөдөр энд цугларч байгаа хүмүүсийн ихэнх залуучууд байсан.
Тэд ийн ярьж байна.
үideo4
Зуучлах товчоо дахин Солонгост ажиллах хүч бэлтгэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр Солонгост хөдөлмөр эрхэлж буй монголчуудад эрүүл мэндийн тусламж авахад хэцүү байдаг гэсэн үү хэмээсэн сэтгүүлч асуултанд Солонгосын төлөөлөгчид
– Энэ бол Та буруу ойлголттой байна. Солонгост зөвхөн монголчууд хөдөлмөр эрхэлдэггүй. Гадаадын бүх хөдөлмөр эрхлэгчид солонгосчуудын нэгэн адил эрүүл мэндийн даатгал, үйлдвэрийн ослын, ахуйн ослын даатгалд хамрагддаг. Солонгосын Сонду эмнэлэгт монголчуудад 30 хувийн хөнгөлөлттэй эмчилгээ хийдэг гэж хариулж байсан. Үнэхээр л эсэн мэнд буцаад ирвэл сайхан л хүний зэрэгтэй амьдрах байх. Гэтэл тэндээс тахир дутуу болоод буцаж ирж байгаа нь хэд билээ.
Ард иргэдийнхээ аж амьдралд туслаж чаддаггүй юмаа гэхэд ядаж энэ төрлийнх нь асуудалд төр засаг маань анхааралаа хандуулах хэрэгтэй юм шиг санагдсан. Эх орны маань сор болсон сайхан хөвгүүд, охид харь нутаг руу ажиллахаар явж байна шүү дээ.
Гэсэн хэдий ч залуус ийн ярьж байна
үideo3
Мөн ямарваа нэгэн үйл ажиллагааг зохион байгуулахадаа заавал махан бодиоор нь зовоож байж хийдэг уламжлалт зангаа орхиод арай соёлтой хэлбэрийг сонгож болоогүй юм болов уу гэх ч хүн тааралдсан. 15.000 хүнийг аль хэдийн л ямар нэгэн эл төрлийн алба хашдаг зохицуулагчдаар зохицуулж, эрэмбэ дараатай болгох шаардлагатай байгаа. Хэрвээ одоо хоёр дахь хоногоо цоожтой хаалга ширтэж, горьдлогод хөтлөгдөж байгаа ард иргэд өөр хаалгаар бүртгэнэ гэхэд эмх замбараагүй байдал үүсгэхэд бэлэн байгаа нь харагдсан.
Нэгэн хүүхдээ явуулах гэж оочерлож байгаа настны яриаг хүргье.
үideo2
Тухайлбал, Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг тус тусад нь бүртгэх бололтой. Эмэгтэйчүүд нь төв цэнгэлдэхийн 3-р хаалгыг сонгож хамгийн урт дарааллыг тэнд үүсгэсэн байсан. Хамгийн түрүүнд ирсэн хүмүүс энд оочерлож байгаа хэмээн тэд хэлсэн. Эрэгтэйчүүд харин 1,2-р хаалгыг сонгож авсан бололтой. Мөнгө нийлүүлж олс аваад хажуугаар хүн орохоос сэрэмжилж, урт дарааллыг үүсгэсэн байсан. Ямартай ч тэд энэ хаалгуудаар бүртгэл эхлэх ёстой хэмээн үзэж байгаа. Бүртгэл маргааш өглөө 9 цагт эхэлнэ.
/Olloo.mn/
Б.Ану