370 тэрбум төгрөгийн зарцуулалтыг Авилгатай тэмцэх газар шалгуулахаар боллоо
Хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцож
1. Малчдыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төсөвлөгдсөн 60 тэрбум төгрөгийн зарцуулалтанд шалгалт хийх ажлын хэсгийг ЭЗБХ-оос томилон ажиллуулах нь зүйтэй,
2. УИХ-аас хөрөнгө оруулалтанд зориулж баталсан 370 тэрбум төгрөг, түүнтэй холбогдон зарлагдсан тендерийн шалгаруулалт, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавихыг Авилгатай тэмцэх газарт хүсэлт болгох,
3. Чингэлтэй дүүрэгт явагдсан нөхөн сонгуулийн будилаан, ялангуяа 200 гаруй иргэний нэрсийн жагсаалтыг хуурамчаар үйлдэж, найман саналаар МАХН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан гэх үйлдлийг хууль хяналтын байгууллагаар дахин шалгуулж, цаашид энэ мэт ноцтой хуйвалдаан гаргахгүй байх арга хэмжээ авах,
4. Хэвлэлийн эрх чөлөөнд халдах явдал газар авч байна. Тухайлбал, Мобиком компани хэрэглэгчдийнхээ нэрсийг хүчний байгууллагад гаргаж өгсөн хууль бус үйлдлийн тухай эрэн сурвалжилж олсон мэдээллээ нййтэлсэнийх нь төлөө Нийгмийн толь сониныг, Цайртын орд газартай холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Ч.Улаан холбогдсон тухай олон нийтийн дунд илт яригдаж буй сэдвээр нийтлэл бичсэн Зууны мэдээ сонины сэтгүүлч Цогнэмэх, эрхлегч Ганболд нарыг хуулийн байгууллагад шилжүүлеэн эрээ цээргүй үйлдлийг буруушааж, таслан зогеоохыг хатуу шаардах,
5. Усны хагалбар газар болон ойн бүс нутагт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг зогсоох тухай холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт санаачлан оруулах зэрэг арга хэмжээнүүдийг дэс дараатайгаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
/Оллоо.МН/