ЭМШУИС-ийн сургуулийн захиргаанд оюутнуудынх нь эрх ашиг огтхон ч хамаагүй бололтой
ЭМШУИС-ийн захиргаа Эм зүйн сургуулийн 250 орчим оюутнуудынхаа эрх ашгийг уландаа гишгэж Сувилахуйн ухааны коллежийн нэгээхэн хэсэг болгохоор зориьсноос оюутнуудынхаа эсэргүүцэлтэй тулгарсан бололтой.
Энэ талаар оюутнууд нь Монголын оюутны холбоонд хүсэлтээ тавьсны дагуу хэсэг нөхөд ЭМШУИС-ийн захиргаанаас энэ талаар мэдээлэл авахыг хүссэн байна. Харин тус сургуулийн сургалт хариуцсан захирал Д.Дүгэржав мэдээлэл өгөхийг хүсээгүйгээс болоод хоёр талын хооронд маргаан үүсч, МОХ-ын ерөнхий нарийн бичгийн даргын биенд халдаж, хамар амыг нь хүртэл цохиод авсан бололтой.
Бид энэ мэдээллийн дагуу ЭМШУИС дээр очсон. Очиход МОХ-ын ерөнхий нарийн бичгийн хамраас цус гарсан байсан нь гайхал төрүүлэсэн. Хүний аийг аврахын төлөө цус гаргадаг цагаан халаатнууд үл ойлголцлоос болж оюутнуудынхаа эрхийг хамгаалсан нэгнийг нь цусыг гаргасанд гайхлыг төрүүлэсэн.
Ямартай ч үйл явдалдоролцсон гэх ЭМШУИС-ийн Мэс заслын 2-р тэнхимийн эрхлэгч Д.Зоригт гэгч бидэнд мэдээлэл өгөхийг хүссэн. Та бүхэн анхааралаа хандуулна уу
үideo4
Харин үүний дараа бид Эмзүйн сургуулийн оюутнуудтай уулзахыг хүссэн. Оюутнууд ч нь цугларсан байлаа.
Энэ яриа намжаад удаагүй байхад Эрүүл мэндийн шинжлэх ухааны дээд сургуульд нэгээхэн бага гэлтгүй дайн дэгдээд авлаа.
Эндээс хийсэн бичлэгийг хүлээн авна уу
үideo5
ЭМШУИС-ийн сургуулийн Эмзүйн сургууль байрладаг хэсэгийг ямар нэгэн ашгийн компанид хөлслүүлэхээр захиргаанаас нь шийдсэн бололтой. Харин ямар компанид хөлслүүлэх талаарх мэдээлэл оюутнуудад ч, МОХ-нд ч байхгүй байгаа аж. Энэ талаарх мэдээллийн ЭМШУИС-ийн захиргаа төдийлөн дэлгэхийг хүсэхгүй байгаа нь хардлагыг улам нотолж өгч байгаа хэрэг хэмээн тэд үзсэн. Харин энэ талаар ЭМШУИС-ийн Эмзүйн сургуулийн оюутнууд мэдээлэл авахыг хүсч энэ шийдвэрийг эсэргүүцсэн зарм нэгэн багш нарын хамт захиргаатайгаа уулзсан байна.
Хурал дээр ЭМШУИС-ийн захиргааг төлөөлж 1-р проректор Д.Дүгэржав болон Эм зүйн сургуулийн захирал Профессор С. Цэцэгмаа, захиргааны зөвлөлийн гишүүд, ЭМШУИС-ийн оюутны холбооны гишүүд, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Гэрэлт-Од нарын хүмүүс байсан байна. Тус хурлаар оюутнууд энэ асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн боловч харин Монголын газар нутаг өргөн уудам болохоор энэ асуудал таалагдахгүй байгаа бол төлбөрөө аваад явж болно гэсэн хариулт сонссон байна. Харин хурал дууссан хойно МОХ-ынхон уурлаж бухимдсан оюутнуудыг гаргаж, өөр газар цуглуулаад дахин ороход байдал улам хурцдаж, гараа хөлөө хүртэл барилцаад авсан бололтой.
Энэ талаарх МОХ-ны ерөнхийн нарийн бичгийн дарга П.Гэрэлт-Од ийн ярьж байна.
үideo1
Үйл явдлын дараагаар МОХ-ны ерөнхийн нарийн бичгийн дарга П.Гэрэлт-Од оютнуудад болсон процессын тадаар мэдээлэл хийсэн. Энэ талаар ч оюутнууд ихээсэн дургүцлээ илрхийлж байсан. Харин энэ үед оюутнуудтай уулзахыг хүсэхгүй байсан ЭМШУИС-ийн захиргааг төлөөлж 1-р проректор Д.Дүгэржав орж ирсэн. Тэрээр оюутнуудад ЭМШУИС-ийн захиргаанаас гаргасан шийдвэрийг баталж, энэ асуудлыг эсэргүүцэж байвал төлбөрөө аваад явж болно гэдгээ дахин мэдэгдсэн. Харин энэ асуудалд МОХ тайлбар хийх болгонд оюутнууд талархан дэмжиж алга ташиж байлаа.
Yйл явдлаас хийсэн бичлэгийг сонирхоно уу
үideo3
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, сорилт туршилт зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлдэг. Мөн бүх ангиудын хичээл нь асуудал дэвшүүлсэн, сэтгэн бодолт, мэдлэгээ баталгаажуулах хэлбэрийн сургалттай явагддаг ба мэргэжлийн чадварыг лабораторийн хичээлээр эзэмшүүлдэг. Эдгээр утгаараа Монголд Эм зүйн сургалтын үйл ажиллагаа явуулж буй бусад Эм зүйн сургуулиудаас сургалтын хөтөлбөрийн агуулга, бүрэлдэхүүнээр манайх давуу талтай байх үндсийг бүрдүүлдэг байна.
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн сургууль нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн сургууль нэртэйгээр 1961 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар нийтдээ 250 оюутантай ба 20 гаруй багштай үйл ажиллагаа явуулдаг байна. Харин салбар сургууль болгохоор болсон Монгол улсын анагаахын салбарын ууган сургууль Сувилахуйн Сургууль нь 1929 онд Иргэний больниц-ийн дэргэд сувилагч нарыг бэлтгэх курс байгуулагдсан аж. 76 жилийн өмнө 20 сурагчтай нээгдэж байсан сургууль маань эдүгээ 1100 гаруй сурагчтай 100 гаруй багш ажилчидтай, их сургуулийн статустай сургууль болтлоо өргөжиж бие дааж гарсан байна.
Энэ талаарх Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн сургуулийн оюутны холбооны дарга Х.Хосжаргал нийт оюутнуудын эрх ашгийг төлөөлөн ийн ярьж байна
үideo2
Харин оюутнууд нэгэн сонирхолтой зүйлийг ярьж байсан нь Эмзүйн сургуулийн хувьд Оношилгооны төв нээхээр оюутнуудаас хандив цуглуулж авсан байна. Гэтэл тус оношилгооны төв битгий хэл өөрсдөө ч байрнаасаа хөөгдөх болоод байгаа гэсэн. Мөн тус сургуулийн хувьд цаашид ч дэлгэх асуудлууд байгаа хэмээж байсан.
Ямартай ч ЭМШУИС-ийн захиргаанд оюутнуудынх нь эрх ашиг огтхон ч хамаагүй байдаг бололтой. Энэ үгээ ч камер болон оюутнуудынхаа өмнө жишим ч үгүй хэлсэн байгаа. Харин МОХ энэ асуудлыг ингээд орхилгүй, Эрүүл мэндиойн сайд Туяа болон, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хандана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.
/Olloo.mn/
Б.Ану