Баабар намынхнаа нүүр хийх газаргүй болгов
Гэхдээ хаа очиж Баабарт үг олдохгүйн зовлон байхгүй юм хойно. Архинд нэвт ороод байгаа өнөөгийн улс төрийн амьдралыг хатуухан шүүмжилж, энэ чигээрээ байвал тун удахгүй траншейнд орох болно. Тэндээс татаж гаргах амаргүй байдаг юм гэнэ лээ шүү. За бараг тэнд орчихвол гаргаад дэмий байх. Улс төрийн энэ заваан бохир юм ганцхан МАХН-д байдаг юм биш. Манайханд ч бий. Бизнесмен нэртэй юу ч хийдэггүй нөхдүүдийн өмнөөс би ичиж үхэх шахдаг гэхийг сонссон Г.Батхүү тэргүүтэй бизнесмен гишүүдийн царай хэсэгтээ барайна билээ.Ам нь халсан Баабар индрээс буусан ч илтгэлээ үргэлжлүүлэн нялх Сэнгүмийг сэнхрүүлэхэд нэлээд хэдэн минут зарцуулсан.
(Хийморь 12/094)