Женко Х.Баттулга эхнэрээ улс төрд оруулна
Түүний бичсэн ариун гэр бүлийн тухай алдарт нийтлэл олны анхааралд өртөж, тодорхой хүрээнийхнийг жиг жуг хийлгэх болсон гэнэ. Монголын эрчүүд арчаагүй байж болохгүй. Эмэгтэйчүүдээ бодож гэр бүл тогтвортой байх ёстой хэмээн номлосон түүний нийтлэлийг уншсан хүмүүс санаа нь хөөрхөн ч Х.Баттулга бичсэн болохоор хэрэг алга гэлцэх болсон гэнэ. Учир нь өөрийнхөө амьдралыг тогтоож дийлэхгүй байгаа эрхэм гишүүн бусад эрчүүдэд санаа зовсон нь ийнхүү өөрөө олзлуулахад хүрэв бололтой. Төрсөн дүү Х.Баттуулаа улс төрд татан оруулж, АН-ын ҮЗХ-ны гишүүн болгож дөнгөсөн төдийгүй ирэх сонгуулиар Баянхонгор аймгаас өөрийнхөө оронд сойх тухай яриа аль хэдийнэ гарчээ. Гэтэл үүнтэй давхцаад Баасан авгайн толгойлдог МЧАХ-ныхны хоорондын хэрүүлийн хар гайгаар энэ байгууллагад Женко Х.Баттулгын аав нэрт засуулч, Халтмаа гуай цөөн бус мөнгө өгдөг тухай нэг ам султай нөхөр бурж орхисон нь эдүгээ эрхэм гишүүнийг нэлээд эвгүй байдалд оруулж магадгүй байгаа аж. Юутай ч тэр дүүгээ, хүргэнээ, ааваа гээд хажуу хавирганыхаа бүх л хүнийг улстөрийн үйл ажиллагаанд оруулаад авлаа. Одоо тэрээр авгайгаа улс төрч болгох л үлдэв бололтой.
(Хийморь 12/094)