Эрс шинэчлэлийн С.Ганбаатар эрс өөрчлөгдөв
Юм л бол төрийн гурван өндөрлөгтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана хэмээн ааг амьсгаагүй явдаг тэрээр сүүлийн үед тун сураг чимээгүйхэн суух болсон. Хааяа нэг олон нийтийн өмнө гарч ирэхдээ, Хүүе нөхдөө ухаантай соёлтой байцгаая. Бид ингэж эмх замбараагүй хэрэлдээд ямар ч амжилтанд хүрэхгүй. Тайван амгалан байцгаа, бүх юмны учир олдоно хэмээн тун амгалан дүр эсгэн айлдах болсон нь түүний журмын нөхдийг битгий хэл дайснуудыг нь хүртэл гайхахад хүргээд байгаа аж. Олон жил уралдсан морь өөрийгөө сойдог гэдэг шиг ноён С.Ганбаатар ч 2008 оны сонгуульд өөрийгөө сойж, ийн Жентэльмэн дүр эсгэх болсон ажээ.
(Хийморь 12)