Б.Эрдэнэбат хүүхдийн 100.000 төгрөгөнд оочерлоно
Гэргий нь түүнд гал манах гурван сайхан хүү төрүүлж өгсөн бол хэдхэн хоногийн өмнө хөөрхөн охин үрийн зулай үнэрлүүлжээ. Охин үрийн мөрөөсөл болоод байсан сайдын гэр бүлийнхэн хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж байгаа бөгөөд охин дүүтэй болсондоо хөөрсөн ах нар нь гадаад дотоодын сургуулиасаа гэртээ ирээд байгаа гэнэ. Төрийн их ажлын хажуугаар нялх биетэй гэргий, хэнз охин хоёроо халамжлах гэсээр сайд ч нэлээн сандарч байгаагийн дээр Б.Эрдэнэбат шинээр мэндэлсэн охиныхоо 100 мянган төгрөгийг авахаар оочерлодог бас нэгэн хэцүүхэн ажилтай болоод байгаа ажээ. Юутай ч Алтан гахай жилд төрсөн хүүхэд байртай, машинтай, банкан дахь мөнгөтэйгөө төрдөг гэсэн хошин яриа бий. Харин Б.Эрдэнэбат захирал хэнз охиндоо Эрэл банкаа юутай хүүтэй нь бэлэглэх биз ээ.
(Хийморь 12/094)