Цагдаагийн тодорхойлолт бүртгүүлэхэд шаардлагагүй байжээ
Үүнтэй холбогдуулан БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 15 мянган иргэн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн дэргэдэх лавлагааны сангийн үүдэнд ял шийтгэл эдлэж байгаагүй нь үнэн гэсэн тодорхойлолт авахаар дугаарлах болсон.
Энэ сарын 14-ний байд-лаар 1800-аад иргэн уг тодорхойлолтыг авчээ. Харин жирийн өдрүүдэд тус төвөөс өдөрт 50-60 хүн тодорхойлолтыг авдаг гэнэ. Энэ нь жирийн өдрүүдтэй харьцуулахад гуч дахин илүү гэсэн үг аж. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн дэргэдэх лавлагааны сан БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр явах хүсэлтэй иргэдэд тодорхойлолт олгох ажлыг зогсоосон байна. Харин иргэд бүртгүүлээд, хэлний болон эрүүл мэндийн шалгалтад тэнцсэн тохиолдолд дээрх тодорхойлолтыг авах хэрэгтэи гэдгийг БНСУ-ын элчин сайдын яамнаас мэдэгджээ. Ташрамд дурдахад, Төв цэнгэлдэхэд бүртүүлэхдээ бүртгэлийн хураамжийг доллараар нь авах гэнэ. Иргэд 30 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөтэй очиж байгаа бөгөөд монгол мөнгө авахгүи юм байна. Бүртгүүлэхэд тухайн иргэний гадаад паспорт болон хуулбар, 30 ам. доллар, гурван хувь цээж зураг байхад л хангалттай гэнэ. Харин Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын бүртгэлд орох хүмүүсийн тодорхойлолтыг олгох ажил хэвийн үргэлжилж байгаа ажээ.