С.М.МИРОНОВЫН ӨДРҮҮД Монголд юу үлдээв
Тэгвэл хэнд ч үл анзаарагдам талын бяцхан толгод яагаад дэлхийн шуналыг татах болов.
Ховд аймаг дахь геологи хайгуулын Алтай нэгдлийн харьяа Асгатын нэгдүгээр анги анх 1990 онд хувьчлагдаж, оронд нь төрийн өмчийн оролцоотой Асгат компани гэгч байгуулагджээ. Тухайн үед хувьчлал гэдэг манайд шинэ зүйл. Үүнийгээ дагаад хувьчилж байгаа эзэд нь ч хэдий хэрийн баялагтай, ямар ач холбогдолтой болох, юу хийхээ сайн мэдээгүй, санхүү бэл бэнчингийн хувьд ч зутруухан байсан гэдэг. 1993 онд тухайн үеиин төрийн эрх мэдэлтнүүдийн зүгээс нэгэнт танай компани төрийн өмчийн мэдлийн 51 хувийг эзэмшиж байгаа юм чинь санхүүгийн хувьд хаанахын ямар компанитай хамтрах вэ гэдгээ өөрсдөө шийд гэсэн асуудлыг 41 хувь буюу хувьцаа эзэмшигч иргэдэд тавьжээ. Өөрөөр хэлбэл хайгуул олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх боломжийн хүчин чадал, хөрөнгө чинээтэй томоохон байгууллага болох Эрдэнэт эсвэл Монголросцветметийн аль нэгийг сонгож хамтарч ажиллахгүй бол үр дүнд хүрэхгүй гэсэн санаа байж. Тэд нийслэлд байдгийг нь ч бодолцсон уу, Монголросцветметийг сонгосон байна. Энэ бол тухайн компанийн ажилчдын хурлаас гаргасан шийдвэр. Зүй нь 51 хувьд буюу Асгат компанийн удирдлагуудад энэ асуудлыг тавих ёстой гэсэн маргаан ч тухайн үед дэгдэж байсан удаатай.
Ингээд Асгат компанийн лиценз, эрх мэдэл Монгол Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд шилжсэн байдаг. Үүнээс хойш 1996 онд Асгат ХК-ийн өмчийг Монголросцветметэд бүр 100 хувь эзэмшүүлэх шийдвэр гарч байсан ч мөн л буруудаж 1997 онд эргээд хүчингүй болж байсан байна.
Энэ хооронд Асгат компанийнхан ч албан ёсоор хуралдаж асуудлаа шийдэлгүй явж, Монголросцветмет ч нэр холбогдсон цагаасаа хойш буюу 1992 оноос хойш долоон жилийн дотор олигтой ажилласан удаагүй. Харин өнгөрсөн оноос эхлэн гаднынхан сонирхох болж хэнд ч хэрэггүй мэт байсан Асгатын үнэ цэнэ тэнгэрт хаджээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр мөнгөний үнэ ханш нэмэгдсэнтэй болон тухайн ордын байршилтай холбоотой юм.
Учир нь Асгатын мөнгөний ордоос цааш ердөө зургаахан километрийн цаана ОХУ-ын Горно-Алтайн нутаг дахь мөнгөний ордыг оросууд өөрсдөө тун идэвхтэй ажиллуулж эхлээд зогсохгүй, бүр баяжуулах үйлдвэр хүртэл бариад авсан байдаг. Энэхүү баяжуулах үйлдвэрт нь манайх ч Асгатаас олсон мөнгөө боловсруулаад авах боломжтойг харсан алсын хараатаи ах нар Асгатыг сонирхож эхэлсэн хэрэг л дээ.
Гэтэл Асгат орчмын орчин нөхцөл туйлын хүнд, дэд бүтэц хөгжөөгүй, байршил нь уулын оройд болохоор техникийн талын хүндрэл бэрхшээл мундахгүй.
Дээр нь олворлож байгаа мөнгө нь цэврээрээ бус, элдэв биетүүдтэй холилдон орших болохоор хөрөнгө зардал чамгүй шаардахаар юм билээ. Гэхдээ үүнийг гол асуудал биш, хөрөнгөтэй компанитай хамтраад богино хугацаанд шийдчихвэл хожмын үр дагавар, ач холбогдол нь нутгийн зон олноор зогсохгүй, улс орны хэмжээнд яригдахаар гэж учир мэдэх хүмүүс үнэлээд буй.
Харин дээрх ордыг улстөржүүлэх болсон шалтаг шалтгааны хувьд мөн л анхаарал татахуйц. Монголросцветмет нэгдлийн ОХУ-ын Полиметалл компанитай хамтран ажиллах гэрээ хэдийнэ дуусаад байсан. Энэ үед Монголросцветмет 51 хувийг эзэмшиж, үлдсэн 41 хувь нь иргэдийн гар дээр байсан.
Монголросцветмет өөрөө хоёр улсын хамтарсан компани болохоор 50 хувийн эрх мэдэл нь ОХУ-ын талд байгаа гэсэн үг. Ингээд Полиметаллтай гэрээ байгуулах гэхээр 75.5 хувь нь Оросын талын мэдэлд оччих гээд байдаг. Үүнээс үүдээд бөөн маргаан үүсч, хэрүүлийн алим, улс төрчдийн тоглоом болж хувираад байгаа.
Эцэст нь ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, эрхэмеэг ноён Сергей Мироновыг Монголд дахин хэл тавих, цаашилбал төрийн томчуудтай нь уулзаж, царайчлахаас аргагүйд хүргэв бололтой. Хөгшин сэр Жеймс Бейкер өмнө нь ирж, Тогтвортой байдлын гэрээгээ яаравчил гэсний төлөө манайхан бухимдан боож үхэх бор шидмэс хайгаад сүйд болсон. Гэвч өдгөө өнөөх айхавтар гэрээ нь байгуулагдчихлаа. Тэр тусмаа Монголд ашигтайгаар.
Харин одоо Орос ах нарын ойр ойрхон эргэж тойрч халамжилж буйд эгдүүцсэн хүн цөөнгүй байх шиг. Жаахан хүлээзнэ.
Ашигтайгаар ч шийдэгдэх юм билүү. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэнийхээ хариуд эцэст нь бурууг бие биерүүгээ түлхэлцэж эзэнгуйдэж хоцрох вий. Өндэр технологи шаардсан энэ том ажилд ханьсах түнш дандаа олдоод байхгүй. Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургуй гэгчийн үлгэр болж үлдэж ч магад. Эргэн санахуйяа Ц.Элбэгдоржийн Засгийн газрын дур мэдэн үйлдсэн Тогтвортой байдлын гэрээ яалаа, Хадгаламж банкны хувьчлал юу болов.
Магадгүй хожмын өдөр ийм гаид хутгалдахгүй гэсэндээ ч Ерөнхий сайд М.Энхболд нааштай хариу хэлэлгүй дурамжхан даллаж хоцорсон байж болох юм. Харин эрхэмеэг ноён С.М.Миронов амаа бариваа гэдгийг Засгийн газарт хатуухан сануулсаар одлоо. Ямар ч байсан манайхан орос ах нараас дахин хөрөнгө оруулахыг гуйх нүүргүй болсон нь лавтай. Ашигт малтмалын сургаар олон гуравдагч хөрш-тэй болсных уу, эсвэл гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.