МАХН Б.Эрдэнэбат сайдыг хаацайлан авч үлдсэныг АН буруушааж байна
хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байх Үндсэн Хуулийн зарчмыг иш үндэс болгон дараагийн алхамаа хийх болно хэмээн ГЗ-ын өргөтгөсөн хурлаас шийдвэрлэсэн юм. Тухайлбал Түлш Эрчим Хүчний сайд Б.Эрдэнэбат нарны зайн тендерийг шалгаруулахдаа илт хуйвалдаан зохион байгуулж өмнө нь ийм төрлийн бизнес огт эрхэлж байгаагүй, мэргэжлийн ажилчидгүй компаниудыг сонгосон болох нь УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн тайланд тодорхой болсон баримтуудыг дахин хянуулахаар болсон. Ингэж шалгаруулсан компаний дотор зөвхөн уруулын будаг үйлдвэрлэдэг, эсвэл урлагийн тоглолт зохион байгуулдаг, сантехник засварын ажил эрхэлдэг гэхчилэн тендерийн үндсэн заалтад харшлах компаниуд шалгарсан тухай мэдэгдээд байгаа юм. Дээр дурдсан тендерийг үнэн зөв шалгаруулж, бодит ажил болгосон бол олон мянган малчид нарны зайн гэрэлтэй болоод зогсохгүй, эргэн төлөгдсөн мөнгөөр дахин 75 000 нарны самбар авч тийм тооны малчдыг баярлуулах боломж байсныг алджээ. Энэ тухай материал шалгалтын явцад тогтоогдсон. Гэтэл Ерөнхий сайд М.Энхболд 2007.04.06-ний өдөр УИХ-ын гишүүдийн асуултанд хариулахдаа …тендерт шалгарсан компани эхний ээлжинд 4000 нарны зайгаа нааш нь ачуулсан байгаа. Өнөө маргаашгүй ирнэ. Үлдсэн хэсэг нь одоо ачигдаж байгаа гэж хэлж байсан бичлэг орон даяар цацагдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч зай ирээгүй, ачигдаа ч үгүй байгааг АН илт буруушааж байна. Нарны зайн үйлдвэр байгуулснаар олон зуун хүнийг ажлын байраар хангах давхар зорилго агуулж байсан. Гэтэл Б.Эрдэнэбат сайдын шалгаруулсан компаниуд өөрийн гэсэн ажилчидгүй, дандаа хятад ажилчид авахаар гэрээлсэн байсан нь мөн шалгалтын явцад илчлэгдсэн байна. Энэ бүх үйлдлээс болж лаанаас өөр гэрэлгүй амьдарч байгаа олон мянган малчдаас МАХН уучлалт гуйх ёстой гэж Ардчилсан Нам үзэж байна.
Ийм олон хууль бус үйлдэл гаргасан сайдыг хаацайлан авч үлдсэн шалтгаанаа МАХН сөрөг хүчин рүү чихэх санаа агуулж байна. М.Энболдын Засгийн Газрын 3 сайдыг оцруулсан байдлыг олон нийт сайн мэдэж байгаа. МАХН өөрсдөө санаачлан 3 сайдыг оцруулсан баримт, бичлэг хангалттай бий. Энэ тухай УИХ-ын гишүүн Шаравдорж Өдрийн сонин- нд өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан байсан. Өчигдөр хуралдсан ГЗ-ийн хурлаар хэлэлцсэн асуудлыг товч дурдсан мэдээллийг бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад илгээсэн боловч ганц Өдрийн сонин -д нийтлэгдсэн байна.
/Оллоо.МН/