Солонгост ажиллах монголчуудын асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ

Үндэсний ассамблейн Шинжлэх ухаан, техник, мэдээлэл, харилцаа холбооны байнгын хорооны дарга Лим Ин Бэ-гээр ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ассамблейн гишүүн Ём Ху Сонг, Шим Жэ Ёб, Чэ Сү Чан, Сун Бунг Сүк нар багтжээ. Тэд Үндэсний ассамблей дахь Пёнчанд өвлийн олимп зохион байгуулах хороо-ны гишүүд ажээ.

БНСУ-ын Канвон мужийн Пёнчан хот 2014 онд болох Өвлийн олимпийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байгаа билээ. Тиймээс гишүүдийг төлөөлж, ноён Лим Ин Бэ Пёнчан хот олимпийг зохион байгуулах эрх авахад Олон улсын олимпийн хорооны гишүүн, Монгол Улсын иргэн Шагдаржавын Магванаар дамжуулан Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүслээ.

Ерөнхий сайд тэдний хүсэлтэд анхааралтай хандана гэдгээ илэрхийлээд Пёнчан олимпийг зохион байгуулах хотоор сонгогдвол томоохон бүтээн байгуулалт өрнөх нь мэдээж. Энэ ажилд монголчууд гар бие оролцох боломж олдоно гэж найдаж байна. Монголчууд БНСУ-д цөөнгүй бий. Хууль бусаар амьдарч, ажиллаж байгааг нь хууль ёсны болгох, албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэхээр явж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлэх сонирхол бидэнд байгаа. Энэ чиглэлээр хоёр улсын Хөдөлмөрийн яамд ажиллаж байгаа боловч олигтой ахиц гарахгүй байгаа юм. Тиймээс энэ асуудалд БНСУ-ын Үндэсний ассамблейн анхаарлыг хандуулах талаар та бүхэн хүчин чармайлт тавина гэдэгт итгэж байна гэлээ.

Ноён Лим Ин Бэ Бид энэ талаар нэг байр суурьтай байж, Таны санааг зовоож буй асуудлаар тодорхой шийдвэр гаргуулахын төлөө хамтарч ажиллана гэв.

Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пак Жин Ху тус улсад ажиллах хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийг маргаашнаас эхэлж, YI сарын 3-нд шалгалт авахаар шийдвэрлээд байгаа гэсэн мэдээллийг Ерөнхий сайдад өгөв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мэдээлэв.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button