Оюутны универсиадын шатрын тэмцээн өндөрлөлөө
2007 оны 8 сард Тайландын Бангкок хотноо болох дэлхийн оюутны зуны XXIҮ Универсиад наадам, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын оюутны спортын Универсиад 8 дугаар их наадмыг спортын 8 төрлөөр Улаанбаатар хотноо 2007 оны 4 сарын 12-ноос 5 дугаар сарын 20 ны өдрүүдэд Монголын оюутны спортын холбооноос эрхлэн зохион байгуулж байна. Энэхүү наадам нь 1993 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна.
Универсиад 8 дугаар их наадмын жудо бөх, ширээний теннис, буудлага, гандбол, нийтийн гүйлт, модон бөмбөг, шатарын тэмцээнүүд амжилттай явагдаж өндөрлөсөн ба нийт 20 сургуулийн 716 гаруй оюутан залуучууд хамрагдлаа.
5 сарын 11-14нд шатрын тэмцээн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль дээр явагдаж ҮБТДС, Мон-Алтиус, МУБИС, Аварга, ХААИС, МУИС, СЭЗДС, Их засаг, Говь-Алтай аймгийн АУК зэрэг 14 сургуулийн эрэгтэй 37, эмэгтэй 15 нийт 52 оюутан оюун ухаанаа сорисноос
Эрэгтэй
1. М.Гүнбаяр / Мон-Алтиус / 7 хожил
2. Ц.Батчулуун / МУИС / 7 хожил
3. Б.Гүндаваа / ҮБТДС / 6,5 хожил
Эмэгтэй
1. Д.Янжиндулам / МУБИС/ 7,5 хожил
2. Б.Анхчимэг/ ҮБТДС/ 5,5 хожил
3Э.Энхжаргал / МУБИС/ 5 хожил
Багийн дүнгээр
1. МУБИС 24 оноо
2. МУИС 25 оноо
3. Мон-Алтиус 36оноо
Дашрамд хэлэхэд 5 сарын 16-20-ны өдрүүдэд волейболын тэмцээн МУИС-ийн зааланд болох бөгөөд 5 сургуулийн 200 гаруй оюутан оролцох юм байна.
/Оллоо.МН/