Би хаана Явна аа
Идсэн уусан, тоглосон, завшсан хэмээн элдвээр хэлүүлсээр чих нь дөжирсөн МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга хажуудах хүнээсээ Би хаана явна гэж асуун онигоонд ороод буй гэнэ. Сүүлийн үед өөрийнхөө юу хийж, яаж явааг хэвлэл дээрээс мэддэг болсон энэ залуу заримдаа хэнийд амьдарч байгаагаа ч мэдэхээ больдог аж. Мөнгө төгрөг идсэн уусан хэрэгт холбогдож, бүүр Ганц-д сууж, байцаалт өгөөд буй Ж.Мөнхбат сэтгүүлчдийн буянаар хэд хэдэн удаа сүй тавьсан. Сүүлдээ яг аль эхнэртэйгээ амьдарч байгаагаа мэдэхээ больсон тэрээр Баясаа, Номио гэж зүүдэлдэг болсон гэнэ.
(Хийморь 12/094)