Дүрвэгсэдийн хуаран буюу Төв цэнгэлдэх
Өмнөд Солонгосруу 15.000 хүн гаргана гэсэн сургаар Монголын олон арван мянган залуус тэнд хэд хоногоор байрлан хонож өнжиж дугаарлан хуарагнаж байна. Yнэндээ яг тэд юу юугүй гарах гэж байгаа ч юм биш зөвхөн бүртгүүлэх гэж л тэр. Тэнцэх эсэх нь мөн л эргэлзээтэй.
Тэд Өмнөд Солонгост гарч ажиллаж амьдарч хэдэн төгрөгтэй болж амьдарлын жаахан ч гэсэн баталгаатай болохын тулд ийнхүү тэмцэж байна. Тэдэнд өөр сонголт амьдралын ирээдүй зорилго эх оронд нь харагдахгүй байгаа болохоор л ийнхүү зүтгэж байгаа нь дамжиггүй. Тэдний хувьд Монголын улс төр, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ гишүүд бус харийн орны хөдөлмөрийн яам, төрийн түшээд, үйлдвэрийн эзэд авралын бурхан нь болж байх шиг.
Монголын олон зуун мянган залуусын хувьд *Хонгилын үзүүрдэх гэрэл* бол гадагшаа аль нэг оронд гарч дүрвэж ажиллаж амьдрах. Бүр байнгын оршин суугч болох, цагаач болчих юм бол тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Бодит байдал ийм л байна.
Энэ Төв цэнгэлдэхийн *дүрвэгсэдийн хуаран* бол бас нэгэн баталгаа нь.
Хэрэвзээ АНУ гаргана, хүсэлтэй хүмүүс Мэнэнгийн талд цуглар гэсэн зар тараах юм бол ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж мэнэнгийн талыг бүрхэх буйзаа. Ай яасан их эмгэнэл яасан их аймшиг вэ?
Цөөхөн хүн амтай манай орны аль олигтой чадалтай сүйхээтэй самбаатай, мэдлэг боловсролтой, авьяастай нь гадагшаа хар ажилчин хөлсний цэвэрлэгч болох гэж мөрөөдөж байх гэж. Хамгийн гол нь аль эрүүл саруул залуу хүмүүс маань энд явж байгаа. Энэ байдлаараа Монгол орон хөгжих ч лөөлөө бололтой. Ард түмнээ гадагш нь хар ажилчин болгож экспортлоод цуглуулж авчирсан хэдэн цаасыг нь хадгална өсгөж өгнө гэж луйвардчихдаг улс орон манайхаас өөр байдаг болов уу?!
Манай хэдэн мануухай улс төрчид тэгтэл харин ч өөрсөдөөрөө бахархаж бараг л би та нарыг гадагш нь ярьж хөөцөлдөж байж гаргаж байна шүү гэж гайхуулах нь тун өрөвдөлтэй. Сонгуулийн мөрийн хөтөлбөр сурталчилгааных нь гол бай нь хүртэл гадагш нь хэдэн зуун хүн хэдэн мянган хүн гаргана гэх.
Одоо ирэх сонгууль нь дөхөөд нөгөө олон амлалтаа санаад яаж энэ 15.000-д өөрийн тойргийн амласан хэдээсээ чихэх вэ гэж гүйлдаж өөр хоорондоо өрсөлдөж лобби хахууль луйвараа хийж байгаа сурагтай.
Ард түмнээ дүрвэгсэд болгож хувиргаж байгаа улс орноо өөд нь татахгүй уруудуулж байгаа улс төрчид ичиж үхээсэй билээ дээ.
/bm/