Нарны цахилгаан үүсгүүрийн үнийн 56.7 хувь нь төлөгджээ

Тогтоолын төсөлд

– Япон Улс болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр малчдад зээлээр нийлүүлсэн нарны цахилгаан үүсгүүрийн дутуу төлбөрийг 2007 оны II улиралд багтаан улсын төсөвт төвлөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

2003-2004 онд 20, 50, 62, 75 Вт-ын дөрвөн өөр хүчин чадалтай, нийт 31790 үүсгүүрийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 21 аймаг, Улаанбаатар хотын захын дүүргүүдэд ЗДТГ-аар нь дамжуулан тараажээ. Одоогоор төлбөрийн эргэн төлөлт улсын хэмжээнд дөнгөж 56.7 хувьтай байна. Аймгуудаас Архангай нийт төлбөрийн дөнгөж 18.4, Баян-Өлгий 1.0, Баянхонгор 24.7 хувийг төлсөн байхад Булган 93.6, Дорноговь 95.5, Төв 95.0 хувийг төсөвт төвлөрүүлжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button