Монгол Улс Экспо-2008, Экспо-2010-д оролцоно

Монгол Улсын үзэсгэлэнг зохион байгуулагчаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг ажиллуулах, бэлтгэл ажлыг хангах, шаардагдах зардлын төсвийг гаргаж хэлэлцүүлэх, зарцуулалтад хяналт тавьж ажиллах тухай Засгийн газрын Тогтоол гаргахаар болсон байна.

Экспо-2008 үзэсгэлэн нь Испанийн Зарагоза хотод 2008 оны YI сарын 14-нөөс IX сарын 14-нд Ус-Тогтвортой хөгжил сэдвээр зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн 70-90 орон, олон улсын байгууллага оролцож, 6.0 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцож байгаа юм.

Экспо-2010 үзэсгэлэн нь 2010 оны Y сарын 1-нээс X сарын 31 хүртэл БНХАУ-ын Шанхай хотод Сайхан хот-Сайхан амьдрал сэдвийн дор зохиогдох ажээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button