Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа

Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнээд цаашид орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор хэрэглэгчийн цахилгаан хангамжийг найдваржуулах чиглэлээр ажиллахыг ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбатад даалгав.
Тодруулга Засгийн газар 1999 онд энэ Хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийн хүрээнд 1999-2006 онд нийт 74 сумыг төвлөрсөн цахилгаан хангамжид холбосноос гадна 199 сумын төвийн дизель станцыг шинэчилж, бага чадлын УЦС 3-ыг барьж ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн Говь-Алтайн Бугат суманд салхины, Өмнөговийн Ноён суманд нарны, Сүхбаатарын Наранд нар-салхины хосолсон цахилгаан станцыг суурилуулжээ. Үенч, Дөргөн, Тайшир, Тосонцэнгэлийн УЦС-ын ажил графикийн дагуу явагдаж байгаа билээ.
Цөөн үгээр
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг батлав.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2006 онд зохиосон ажлын дүнтэй танилцав.
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2007 оны I улиралд иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдалтай танилцаж, Засгийн газрын үйл ажиллагааны мэдээллийг сонсов.
Сум, суурин газрын дулаан хангамжийн Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцаад улсын хэмжээнд сум, суурин газрууд байнгын цахилгааны эх үүсвэртэй болж байгааг харгалзан агаарын бохирдлыг багасгах, 40.000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс уг Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах нь зүйтэй гэж үзэв.
/Оллоо.МН/