Ганц бие хүмүүсийн сахиус
Тэгвэл хаш хэнд, юунд хэрэгтэй болохыг цөөн үгээр хэлье. Хаш туйлын ховор, нандин чухал шинжтэй бөгөөд хүний дотоод мөн чанар, бас гадаад байдлыг ч хувиргах чадалтай гэвэл та итгэх үү. Иймээс түүнийг оюун ухааныг гэгээрүүлж, ухамсрын өсөлтийг жолооддог түүхэн хөдөлгөгч хүч гэж үзэх нь бий. Хэрвээ та ямар нэг спортоор хичээллэдэг бол энэ чулууг заавал зүүгээрэй. Гэхдээ нэгдүгээр сарын эхний арав хоногт зүүвэл илүү үр дүнтэй. Мөн хашаар урласан ямар нэг эд зүйл байдаг бол үр хүүхдэдээ дамжуулахаа бүү мартаарай. Цагаан хашийг билгийн сарын 26 дахь өдөр, хар хашийг 13 дахь өдөр зүүх ёстой. Түүнийг ганц бие хүмүүсийн сахиус гэж үзэх нь бий.
(Хийморь 12/094)