Шатарчдын халааг волейболчид авлаа

Энэ удаагийн тэмцээнд ҮВТДС, Мон-Алтиус, Аварга, ХААИС, МУИС, СЭЗДС, Их засаг, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллеж зэрэг 14 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 52 оюутан оюун ухаанаа уралдуулжээ.

Энэ удаагийн тэмцээний эрэгтэй тамирчдыг Мон-Алтиус дээд сургуулийн оюутан М.Гундаваа долоон хожилтойгоор тэргүүлсэн байна. Харин удаах байрт ЦБатчулуун (МУИС), Б.Гүндаваа (ҮБТДС) нар шалгарсан аж.

Усгүй талын цусгүй баатар 15 бүсгүй өрсөлдснөөс МУБИС-ийн оюутан Д.Янжиндулам алтан медалийн эзэн боллоо. Тэгвэл мөнгө, хүрэл медалиар Б.Анхчиэг (ҮБТДС), Э.Энхжаргал (МУБИС) нар энгэрээ мялаав. Харин багийн дүнгээр МУБИС-ийн шатарчид тэргүүлж, МУИС, Мон-Алтиус-ынхан удаалжээ. Өчигдөр эхэлсэн волейболын аварга шалгаруулах тэмцээнд таван сургуулийн 200 гаруй оюутан оролцож байна. Тус тэмцээний шилдгүүд ирэх ням гарагт тодрох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button