И.Эрдэнэбаатар сайд компаниудыг алагчлав уу?
Ашиг сонирхлын зөрчилтэй гэгддэг Эрэл-ийн хоёр сайд барцадтай байна. Тэдний нэг, Байгаль орны сайд И.Эрдэнэбаатаргай холбоотой шүүх хурал болсонгүй. Хурап тавдугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн танхимд болох байжээ. БОЯ болон Look Mongolia ХХК-ийн хоорондын маргааныг шийдвэрлэх шүүх хурал чухам ямар учиртай хурал байсан, ямар шалтгаанаар хойшилсныг тодруулахаар дээрх хэргийн шүүгч н.Энхмаатай уулзлаа. Тэрээр Шүүх хурлыг тавдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Ингэх болсон шалтгаан нь нэхэмжлэгч болон хариуцагч талын аль аль нь шүүх хуралд ирээгүйгээс болсон. Иймд шүүх хурал болоогүй, мөн шийдвэр нь гараагүй байхад ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин албаны, баттай эх сурвалжийн өгуүлж байгаагаар бол Look Mongolia ХХК-ийн захирал Т.Баттулга хоёр сарын өмнө БОЯ-ны нэр дээр Нийслэлйн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.
Тэрээр тус компани гадаад дотоодын анчдад төлбөртэй агнуулдаг Ан амьтад агнах 2007 оны хуваарь-т орж чадаагүй тул уг хуваарийг баталсан Байгаль орчны сайдын тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүссэн гэнэ. Засгийн газраас энэ 2007 онд нийт 60 аргаль, угалз, 110 тэх, янгирыг төлбөртэй агнуулах тухай тогтоол гарган баталсан аж. Харин агнах зөв-шөөрлийг нь БОЯ-ны хөгжил, стратеги төлөвлөлтийн газраас зөвхөн мэргэжлийн байгууллага ч бус гадаадын анчдыг олж зуучилдаг аль ч төрлийн компанид олгодог ёстой юм байна. Харин хуваарилахдаа олон жилийн дадлага, туршлага, материалаг бааз зэргийг нь хэргалзан үзэж олгодог аж. Энэ оны хуваарилалтад багтахын тулд тус яаманд 100 орчим аж ахуйн нэгж хүсэлт тавьсанаас нийт 54 аж ахуйн нэгжид хуваарилалт олгожээ. Хуваарилалтай багтсан газрууд ч улсын төсөвт тодорхой мөнгө оруулсан гэнэ.
Харин дээрх заргыг үүсгээд байгаа Look Mongolia XXK өнгөрсөн 2006 онд хуваарилалтад анх удаа орж байсан бөгөөд ердөө нэг ширхэг аргаль агнуулж байсан гэнэ. Тэд компаниудыг алагчлан үзлээ хэмээн гомдоллож буй аж.
Захирал Т.Баттулга нь үнэн Аялал жуулчлалын холбоо гэдэг нэртэй төрийн буе байгууллын нэр дээр нэхэмжлэл гаргасан бололтой. Тэр тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн гэсэн сураг гарч байгаа. Харин тус холбооноос Дээрх гомдол манай холбооны байр суурь биш гэсэн утгатай албан бичиг БОЯ-нд 10 гаруй хоногийн өмнө ирүүлжээ. Шүүх хуралд хариуцагчаар оролцох ёстой байсан тус яамны төлөөлөл гадаадад ажлаар яваа тул ирж чадаагүй гэнэ. И.Эрдэнэбаатар сайд булхайгүй шийдвэр гаргасан бол яамны төлөөлөл юунд шүүх хуралд ирэхээс татгалзав гэдэг сонин байгаа юм.
(Ардын эрх 98/630)
С.БАДАРЧ