Өршөөл хамгийн хатуу шийтгэл
Ямартаа ч хорвоо дэлхийд хүн болж төрөх гэдэг хамгийн нандин зүйл, дээд аз байлтай. Харин хүн гэх эрхэм нэрийг зүүж, хүзүү толгойг мөрөн дээрээ холбосон атлаа араатнаас доор амьдрахыг хүсэгч үл мэдэгчдийг харин хэн гэж нэрлэхийг мэдэхгүй юм. Гэсэн хэдий ч энэ удаагийн нийтлэлээрээ цаазаар авах гэгч хатуухан үг, үйлдлийн эсрэг босмоор сөрмөөр санагдсан юм.
Учир нь миний бие өчигдөр Дээрхийн гэгээнтэн XIҮ Далай лам Данзан-жамцын хүн төрөлхтөнд хандаж бичсэн илгээлтийг санамсаргүйгээр олж уншсан юм. Үнэний халуун үг мөр мөрөөр нь урссан тэрхүү илгээлт Бидний хэн нь ч үхлийг тэр тусмаа үхэх тухай бодохыг ч хүсдэггүй… хэмээн эхэлсэн байсан. Нээрээ ч хүн төрлөхтөн бид үхэхийг хүсдэг билүү. Хүмүүс бидэнд үхэл жам ёсоороо ирсэн цагт түүнийг зог-соож чадах хүчин гэж үгүй. Харин зориуд санаатайгаар хүний амийг хенөөх гэдэг нь байж боломгүй харамсалтай хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ мэдээж хэрэг хуульд тодорхои зорилго шалтгааны улмаас цаазаар авах ялыг хэрэглэхийг заасан байдаг ч энэ нь тухайн гэмт хэрэгтнийг алдаагаа давтахаас урьдчилан сэргийлж чадна гэж үү. Мөн хэн нэгнийг цаазаар авснаар өөр бусад гэмт хэрэгтэнд эсрэгээр нөлөөлнө гэж үү. Хэдийгээр цаазаар авах гэдэг нь гэмт хэрэгтнийг гэсгээж байгаа шийтгэл мэт боловч нөхцөл байдлыг маш нягт аваад үзэхэд зөв шийдэл болж чадсан гэдэгт эргэлзээ төрөх юм.
Дээрхийн гэгээнтэн XIҮ Далай лам Данзанжамц, гэмт үйл явдлын гамшигт үр дагавар нь сөргөөр бодох бус сэтгэлийн хямралаас үүдэлтэй бөгөөд сэтгэл санааңы нөхцөл байдлаас хамаардаг хэмээн сургадаг. Энэ бол хүн төрөлхтөнд бүгдэд нь байдаг оюун санааны үзэгдэл бөгөөд эндээс харахад бид бүхэн сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөртэй субьект учир хэн ч гэмт хэрэг үйлдэж болзошгүй юм. Тиймээс бид хэн ч байсан гэсэн бусдыг хөнөөснөөр энэхүү хямралыг даван туулж чадахгүй.
Нөгөө талаар улс орнуудад гэмт хэргийн тухай ойлголцол харилцан адилгүй байдгаас хүний эрхийн талаар ярих нь гэмт хэрэгт тооцогдох, ил тод ярих нь гэмт хэрэг болох нь бий. Тиим ч учраас гэмт хэргүүдэд оноох шийтгэл нь энэ бүхэнтэй адил боловч ихэнхдээ шоронд хорих, мөнгөн торгууль оноох болон нэлээд хэдэн оронд бие махбодийн шийтгэл оногдуулдаг байна. Цаазаар авах ял нь урьдчилан сэргийлэх зорилготой гэгдэх боловч өс хонзонгийн тодорхои нэг хэлбэр гэж үзэх нь байдаг. Мөн энэ шийтгэл онцгой чанга бөгөөд хамгийн эцсийн шийдвэр юм. Хүний амьдралаас үүрд холдон одож байгаа тэр л хүн амьд үлдэх. нөхөн сэргээгдэх бусад боломжуудаас үүрд хагацах билээ. Нөгөө талаар үйлдсэн гэмт хэрэг нь дэндүү харгис, аймшигтай хэдий ч тэр хүнийг уучилж, амьд үлдээснээр үйлдсэн гэмт хэргийнхээ учрыг бүх насаараа үүрч, алдаагаа засдаггүй юм гэхэд ухаарч ойлгох биш үү.
Ер нь хүн төрөлхтний хамгийн хүнд шийтгэлийг өршөөл гэсэн нь хэн нэгний зүгээр нэг хэлсэн үг биш юм. Сүүлчийн удаа хэлэхэд хүн төрөлх чанараараа хүчирхийлэгч биш. Хүн араатан биш учир байга-лиас заяасан хүнлэг чанартай. Уучлал гэдэг цаазаас ч дутуугүй хатуу шийтгэл билээ.