Л.Гүндалай Ард түмний нам дор хаяж 20 суудлийн төлөө өрсөлдөнө
Манай сонин долоохоног бүрийн пүрэв гаригийн дугаартаа улс төрийн намууд УИХ-ын 2008 оны
сонгуульд хэрхэн бэлтгэж байгааа тандсан нийтлэлүүдийг уншигчдадаа хүрээж байгаа билээ. Өмнөх дугааруудад МАХН, Ардчилсан нам, ИЗН-аас нэр дэвших магадлалд хамгийн ойр байгаа тус бүр 76 хуний нэрийа нийтэлеэн. Мөн Үндэсний шинэ намын сонгуулийн бэлтгэл ажлын талаар тус намын дарга, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралттай ярилцсан юм. Энэ удаа улс төрийн отгон намын нэг Ард түмний намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай уулзаж ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж байгааг нь сонирхлоо.
-Ард түмний намаас УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорч байна уу?
-Манай намаас нэр дэвших хүмүүс хараахан тодорхой болоогүй. Гэхдээ нэр дэвших нь гарцаагүй арваад хүн тодроод байгаа. Тэд нэр дэвшиж сонгуульд оролцох сонирхолтой, өрсөлдөх боломжтой хүмүүс. Манай нам 2008 оны гуравдугаар cap гэхэд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна. Одоо бол эрт байна.
-Тэр арав гаруй хүнээ нэрлээч?
-Яах юм бэ, хөзрөө эрт дэлгэх хэрэггүй. Ардчилсан намын гишүүн байсан хүмүүс ч бий. Мgнай намын идэвхтэй гишүүд ч байна. МАХН, Ардчилсан намаас нэр дэвшүүлэхгүй бол танайд элсч сонгуульд оролцоно шүү гэсэн хумүүс ч байгаа. Мэдээж Ард түмний намаас нэр дэвшигчид бүгд манай намд элеэх ёстой.
-Танайх дангаараа сонгуульд оролцох юм уу, эсвэл эвсэл болох уу. 76 хүний нэр дэвшүүлэх үү?
-Эвслийн талаар одоогоор бодсон юм алга. Аль нам хэнтэйгээ эвсэх нь энэ оны арав, арваннэгдүгээр сараас тодорч эхлэх байх. Манайх 76 хүний нэр дэвшүүлнэ.
-МАХН, Ардчилсан нам мөнгийг нэр дэвшүүлэх үндсэн үзүүлэлтийн нэг болгож байгаа. Танайх яах бол?
-Ард түмний намын их, бага хуралдайгаар шийднэ. Мөнгө тийм ч гол биш.
-Тэгвэл ямар үзүүлэлтүүд гол шалгуур байх вэ?
-Ялах боломжийг нь харна. Битүү морьд ч байх болно. Заавал олны танил байх албагүй. Залуу, эрч хүчтэй, боловсролтой, нүдэнд дулаахан, хүний итгэл хүлээж чадах, олон талын авьяастай хүнийг л дэвшүүлнэ дээ. Олны танил гэвэл дуучин, бөх, бүр Гамбууш ч дэвшиж болно шүү дээ. Тиим юм байж таарахгүй. Одоогийн УИХ-ын гишүүдээс дахиж олон хүн сонгогдохгүй байх. Ихэнх нь динозавр. Тэтгэвэртээ гарах болсон хүн олон. Зарим нь ичихгүй нэр дэвшээд унана даа.
-Нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх ёстой. Танайд боломжийн бүсгүйчүүд байна уу?
-Тийм хүн бий бий.
-Тойргуудад судалгаа хийж байна уу. Та най намын рейтинг ямар байгаа вэ?
-Судалгаа хийхгүй. Сонгуульд амжилттай оролцоно гэдэг ойлгомжтой.
-Хэдэн суудал авах бол. Таны цээжинд барагцаа тоо бий юү?
-Дор хаяж 20 суудал авна. Ирэх сонгуулиар аль ч улс төрийн нам УИХ-д үнэмлэхүй олонх болж чадахгүй байх. Дангаараа 39 суудал авах нам байхгүй. Хамгийн олон суудал авсан нам нь бусадтайгаа ярилцаж засгаа байгуулна. Манай нам парләментад бүлэг байгуулж, Засгийн газарт орно. Прогноз төвөөс гаргасан судалгаагаар топ арван улстөрчийг би тэргүүлеэн байна гэсэн.
-Сонгуулийн тактикаа боловсруулчихсан уу?
-Их л гоё юм гаргаж ирнэ дээ. Ард түмний нам гурван Ш-ийг зорилгоо болгосон. Шинэчлэл, шударга ёс, шинэ амьдрал гэж байгаа юм. Үүний төлөө явна. Монголын нийгэмд улс төр, эдийн засаг, оюун санааны шинэчлэл хийж улс орондоо шударга ёсыг тогтоож, хүн бүрт хууль үйлчилдэг болгож, баян хоосны энэ их зааг ялгааг арилгаж, чинээлэг давхрагыг олонхи болгох зарчмыг барина. Шинэ амьдралыг цогцлооно. Монголчуудын 80 хувь нь баян айлын нохойноос дор амьдарч байна. Тэд МАХН, Ардчилсан намыг дэмжинэ гэж итгэхгүй байна.
-Гишүүдээ өргөжүүлэх үү?
-Удахгүй зургадугаар сарын эхээр орон нутгаар явж гишүүн элсүүлнэ. Аймаг, сумдын төв талбай дээр суугаад, Сүхбаатарын талбай дээр ноднин яалаа, түүн шиг гишүүн элсүүлнэ дээ.
(Ардын эрх 98/630)
Д.ОЮУНЦЭЦЭГ