Өөх сороход …
Энэхүү цуврал тайлбарын гол зорилго нь монгол хэлээрээ зөв сайхан ярьж бичиж байхыг уриалан сануулж байгаагаас бус хэн нэгнийг муулан шүүмжлэх хэмээсэн бус билээ. Өнөөдөр техник технологи хөгжихийн хэрээр шинжслэх ухааны салбар бүрт шинэ шинэ арга барил, багаж зэвсэг, ойлголт ухагдахуун бий болох болжээ. Бид тэрхүү шинэ арга барил, багаж зэвегийн нэр, ойлголтуудад нэр томьёо хэрхэн оноож байна вэ?
Ингээд зарим нэгэн жишээг толилуулбал, эх баригч эмэгтэйчүүдийн их эмч хэмээх хэллэг. Магадгүй эарим хүн монгол хүн чинь буруу ярьж зөв ойлгодог юм гэж хэлэх байх. Тэгвэл энэхүү хэллэгийг холбоо үгээр нь салгаад үзье. Эхнийх нь эх баригч эмэгтэйчүүдийн. Yүнийг монгол хэлтэй хэн хүн эх барьж авдаг эмэггэйчүүд буюу эх хүнийг хөнгөжүүлэн амаржуулагч хүмүүс гэж ойлгоно. Дараагийнх нь их эмч (тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ). Ингээд бодвол энэ хэллэгийг уншсан хүн эх барьж авдаг эмэгтэйчүүдийн, их эмч гэж ойлгох ёстой. Эх баригч их эмч л гэх санаа бололтой. Эх барьдаг бас эмэгтэйчүүдийн өвчнийг анагаан эмчилдэг эмч хэмээх гэсэн юм болоа уу?!
Эмч хүний ажил үйлтэй холбогдсон зүйлийг цааш уншихад, Ботоксыг гоо заслын салбарт хэрэглээд 10 гаруй жил болж байлаа. Энэ хугацаанд чанар нь харьцангуй танигдаж, эмчилгээний үрдүн, сэтгэл ханамж сайтай, хүний эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн…. Энэ өгүүлбэрийг уншаад нэг эм
зарагдаж эхэлеэн гом байна. Харьцангуй танигдаж …, … сэтгэл ханамж сайтай… гэх мэтийг юу гэж ойлгох вэ? Уг санаа нь хүмүүс нэлээд хугацаанд хэрэглэж, чанар чансаа нь мэдэгдэж бас эмчилгээний үр дүн нь тун сайн байсан гэж л хэлэх гээд байгаа бололтой. Хатуухан хэлчихвэл эрүүл ухаантай хүн ийм юм ярьж бичихгүй, эрүүл ухаантай хүн уншвал үл ухагдах зүйл ажээ. Уул нь сайн эм гэж магтах гээд байгаа боловч Цуутай хүүхэн хуриман дээрээ… гэгч болчихжээ.
Бас нэгэн жишээг эш татвал, Хэдийгээр нас залуу ч нүүрний булчингийн хэт ажиллагаанаас болоод эрт үрчийдэг хүмүүс бий гэжээ. Нүүрний булчингийн хэт ажиллагаанаас болоод эрт үрчийдэг хүмүүс Монголоос өөр дэлхийн аль ч улсад байдаггүй байх. Бодвол Хэрэв нүурний булчингийн хөдөлгөөн нь хэвийн бус бол эрт үрчлээ сууж болно гэж хэлэх гэсэн юм байлгүй.
Мөн нэгэн баримтыг эш татья.
Өөх сороход ямар багаж хэрэглэдэг юм бэ?
Тэгээд яг өөх сорохын өмнө эмч үйлчлүүлэгчийн биед чимхэх сорил хийж, зураглал гаргаад фото зураг авна.
Хүний өөхийг сорохынхоо урьд чимхэж үзээд, ямар ч юм бэ нэг зураглал хаанаас ч юм бэ гаргаж ирээд, бас зургийг нь авчихаад, тэгээд бур багаж хэрэглэж байгаад хүний өөхийг сорчихдог тухай уншсан хүний бодол санаанд нь үлгэрт л гардаг хүний цус сорогч мангас махчины тухай буухаас бус, энэрэл өршөөлийг үзүүлдэг эмчийн талаар яасан ч төсөөлөхгүй нь лавтай.
(Ардын эрх 98/630)
Доктор (Ph.D) Б. ДАВААСҮРЭН