Агнуурын эдэлбэр нутаг , ан амьтныг эзэнтэй болгож зохистой ашиглах хамгаалах асуудал
Энэ нь манай орны ан амьтны төлөв байдал хэрхэн доройтож байгааг харуулах нэг жишээ юм. Агнуурын амьтдын нөөц хомсдож, тархац нутаг нь улам хумигдаж байгаа тул тэдгээрийг хамгаалах талаар төрөөс олон чухал арга хэмжээ авсаар байна. Тухайлбал, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр байгуулж агнуурын амьтны амьдрах орчныг сайжруулах, агнахыг хуулиар хориглох, зарим нэг амьтныг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулан гаргах, амьтан хамгаалах талаар төрийн ба төрийн бус байгууллагын шугамаар гадаадын янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр ахиц дэвшил төдийлөн гарахгүй байна. Энэ нь хамгаалалтын өөр арга зам хайх, олж нэвтрүүлэхийг шаардаж байгаа хэрэг.
Ингээд тогтвортой хөгжлийн үззл баримтлалыг хангах, агнуурын амьтдынхаа нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглах, ашигласны үндсэн дээр хамгаалах арга хэмжээгээ тухайн нутгийн иргэд зохион байгуулдаг болгох, тэд өөрийн өмч мэт хайрлан хамгаалж, өдөр тутмын хараа хяналтаа тавьдаг болгоход түлхэц өгөхүйц саналыг толилуулахыг зорьж байна.
(Ардын эрх 98/630)