Хүүхдийн 25 мянгыг өгч эхэллээ

Өнгөрөгч гуравдугаар сард анх удаа 25 мянган төгрөгийг олгох үед банкны салбарууд олны хөлд дарагдаж, багагүй хэл ам дагуулаад амжсан. Хугацаандаа ирж аваагүй тул мөнгөнөөс нь хувилж хассан, иргэдийг банк, Халамжийн төв хоёрын хооронд олон дахин явуулж явдал чирэгдэл учруулсан гээд нэлээд шүүмжлэл сонссон. Харин хүүхдийн мөнгө олголтын ажил өмнөхөө бодвол арай цэгцэрсэн ч хүмүүс дугаарлаж, чирэгдсэн хэвээрээ байна. Хүүхдийн баяр дөхөж байгаа тул зургадугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн 25 мянган төгрөг эзэддээ очих ажээ.
Б.Анар
2007.05.17 Монголын мэдээ