Эсэруагийн охин тэнгэрийн хоолойн чимэг

Номлолт, эрхэм чимэгт, бодрол бясалгалын шүлгүүд, ардын дуу мэт, аялгуун чимээ сонсогдсон шүлгүүдээр энэ номын сөн дүүрчээ… Бодохын чинадад, сэтгэлгээ, хэлбэр, шинэхэний эрэп гэж буй. Өөрийгөө олох, өрөөлийн нүд тархинд өөрийгөө таниулах гээд бишгүй их эрэл энэ хүүгийн урд буй… Халуун залуу насны, халгиж цалгисан сэтгэлийг ухааны хэцэд сойж, аяны ая даах хүлэг морио эмээллэн, дэлхий дүүрэн бэлчих найргийн ажнайн эрэлд морджээ.

Энэ номыг уншиж суугаад бодох маань шүлэг бүхнээс эшлэп авмаар санагдсан ч, надад сайхан санагдсан, сайн гэгдсэн бүхнээ уншигчдад тулган хүлээлгэхээс эмээв би. Харин Монгол яруу найрагт ийм нэгэн яруу найрагч орж ирснийг уншсан уншигчдад тулган хүлээлгэхээс аргагүй. Бид бүгдээр эхлэлийг анзаарсан шигээ, үр дүнг нь анхаардаг, мэдрэмтгий, болсон жимс шиг боловсорсон уншигчидтай тул энэхүү миний тотго үгийг улам тод өргөн болгоно буй заа.

Номын удиртгал уг ерөөлөөр өндөрлөдөг нь олонтаа гэлээ. Энд бичигдсэн үг бүхний утга чанар, үгийн чинадахь санаа, өвгөн найрагч миний сэтгэлийн ерөөлөөр бүтсэн юм шүү!

Аливаа сайн сайхан бүхэн

Ашид үргэлжлэх болтугай!

Монгол улсын төрийн шагналт, ардын уран

зохиолч, соёлын гавъяат зүтгэлтэн

Бавуугийн Лхагвасүрэн

ҮСЭГ ҮСГИЙН ДУУН

Аргамжаатай морь хангинтал үүрсэхэд ширхэг үс бууралтаж

Бүсгүй хүн хэнгэнтэл санаа алдах шиг бодогдоно

Вандан зааны жийж төрсөн хангайн шороонд хөрвөөхөд

Гүн шөнийн үйрмэг одод онгодын дарс хундагалана

Далд сэрэхүйн зүгээс найргийн сэрэл өдөөж

Ембуү сарны гэрэл нойтон навчны судал даган урсана

Ёроолгуй гүн огторгуй мэт тунгалаг цэнхэр нүд нь

Жилийн газрыг туулан ирж миний сэтгэлд мэпмэрч хононо

Зовхи үнсэж шилгээгээд нулимс болох ингэн туйпаадас

Ижилгүй ганган багваахайн шүхрийг үлээх мэт бударна

Лааны тос шиг ихэмсэг цагаан харийн бүсгүйг бодоход

Морин хуурын нүдэнд доголон нулимс цийлэгнэнэ

Нөхөөсгэй сар, зүйдэлтэй тэнгэрийг шоовдорлолгүй ирсэн

Олон олон шүлэгчийн бүтэлгүй дурлалаар өвдөж

Өрнө зүгийн шаргапхан гэзэгт охиныг санагалзан

Пийпаа хөгжмөөр зүрхэнд солонгорох уйтгарт аяз зохионо

Рашаан адил гэгээн ариуслыгширхэг өвснөөс олоход

Сэтгэлийн дотор мянган гөрөөс зэрэг зэрэг янзагалана

Тамирын хөндийн уулгалан довтлохомоп салхийг сөрж

Уулын хяраас цайвар морьтой саран цогиж айсуй

Үүлэн жин тэнгэрийн заадлаар бөн бөн тэшүүлэхэд

Хуруун завсраар савирах цаг хугацаа анир чатан саатна

Цэн цэнгийн гунигтай аюулхай цээж хөндүүрлэж

Чимээгүй бөмбөрөх нулимс эмзэглэн хагарна

Шанаган одод зүрхний хэмээр цагийн зүү шиг эргэж

Эрхсийн нөлөө сэтгэлийн буйдад соронзон үлгэр хүүрнэхэд

Юуны тул орчлонд ирснээ улам улмаа мэдэрч

Яруу утгын хүлэг моринд үзгээ тулаад мордоно

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button