Газар тариалангаа хослуулж хөгжүүлж байна

Тайванийн аялал жуулчлалын салбарт ердийн тариалангийн газрыг үзэсгэлэнт байгалтай хослуулсан аялал жуулчлалыг шинээр бий болгож байгаа нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байгаа аж. Статистикийн мэдээнээс үзэхэд Тайваньд жилдээ 5сая 250 мянган жуулчид ирдэг бөгөөд аялал жуулчлалын салбараас 30 сая ам.долларын орлого ордог юм байна. Өдгөө Тайваньд 3000 гаруй газар тариалан эрхлэгчид аяллын цэцэрлэгт хүрээлэн байгуулаад эхлээд байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчдын ихэнх хэсэг нь орчин үеийн хот сонирхохоосоо илүүтэй хүн ардын жирийн эсвэл нутгийн уугуул иргэдийн бодит аж амьдралтай танилцах сонирхолтой болжээ. Тиймээс ч Тайванийн нутгийн уугуул иргэд болон хотоос алслагдмал газар амьдардаг тариаланч иргэд гадны болон дотны жуулчдыг татах аялал жуулчлалын жижигхэн цогцолбор байгуулах нь элбэг болсон байна.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button