Оргодол Арслан оргодол нэрэндээ таарсан хүн байжээ

-Та нар буруу дуулаагүй биз дээ. Миний хүүг адуунд дуртай болохоос барилдаж байгаагүй л юмдаг гэж хэлээд үнэмшихгүй байсан гэдэг. Оргодол гуайг 50 орчим настай байхад нь 1974 оны хавар уулзаж байхад намхан биетэй, өргөн цээжтэй, хөнгөн сэргэлэн яриа хөөрөөтэй хүн байсан. Адуу малтай ноцолдож байгаад эрэмдэг зэрэмдэг болсноо их ярина. Цэргээс халагдаж нутагтаа очоод багийн дарга хийж байхдаа, багийн хуралд очихгүй авгайчуулыг морин дээрээ шүүрч авч урдаа суулгаад хуралд аваачиж суулгаж байснаа хуучилна. Цэргээс халагдах жил нь улсын цирк хүч тамирын жүжигчнээр авсан юм билээ. Тэгэхэд нь Оргодол адуу малаа санаад хөдөө нутгаа мөрөөдөж гурав дахин нутаг руугаа оргосон байгаа юм. Тэр үеийн циркийн дарга араас нь явж гурав дахин Улаанбаатарт авчирч циркдээ оруулсан боловч жүжигчин болгож чадаагүй юм билээ. Харин 1956 онд Хөвсгөлийн Цагаан-Үүр сумын Дамдин аварга улсын наадамд түрүүлэхэд нь улсын цирк жүжигчинтэй болж, Оргодол гуай орон нутагтаа сэтгэл амар суух болсон гэж өөрөө хуучилж билээ.

Баянбараатын бяртай хүүхэн

Төв аймгийн Баянбараат суманд Долгор гэдэг бяртай эмэгтэй 1950-аад оны үед амьдарч байсан гэдэг. Долгор гуай нэг зун үнээ сааж байхад нь нэг бух ирж үнээг нь саалгахгүй сүүг нь асгуулчих гээд байхаар нь уур нь хүрч бүдүүн бухыг барьж авч унагаад эврээр нь газар шаагаад хавтүүлчихэж, Эвэр нь газарт зоогдчихсои бух хөдөлж чадахгүй хэвтэж байх хооронд үнээгээ саагаад гэртээ ороход нөхөр нь нэрмэл уугаад сууж байж. Бух чинь үнээ саалгахгүй үймүүлээд байхад чи бухаа зайлуулж өгөхгүй гэртээ архи уугаад ногоороод сууж байдаг, яасан хачин хүн бэ гэж хэлээд хөл гарыг нь хүлээд орны хөндийд хийчихсэн гэдэг. Нөхөр нь бүдүүн Чүлтэм гэж том биетэй бөх байрын хүн байж билээ гэж Долгор гуайн ойрын хамаатан болох ахмад настан Очирцогтын Жамсран гуай хуучилсныг тэмдэглэв.

Хаян.Пүрэвсүрэн

Бөх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button