Эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй

Гэтэл хайртай хүүхэн чинь танаас дөлөөд байвал яах вэ? Учир нь юунд байна. Ингэхэд та гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг уу. Энэ маш чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд зарим эрчүүдийн биеэ ав яваа байдал, гадаад үзэмжээс ой гутаж, зугтахыг эрмэлздэг байна.

Урт үс, хэлбэргүй засалт

Урт үстэй эрчүүдэд эмэгтэйчүүд төдийлөн таатай ханддаггүй. Учир нь эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арилж чаддаггүй тул хир буртагтай юм шиг харагддаг. Иймд үсээ ургуулахын өмнө үсчин болон эмэгтэй хүнээс зөвлөгөө аваарай. Мөн хэт тогжийлгосон үсний хэлбэр ч тааламжтай биш.

Үс сахал

Сахлаа тогтмол хусч, гоё үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Мөн сахланд талхны үйрмэг, пивоны хөөс ч орооцолдох нь бий. Тэгэхээр ой гутахаас яахав.

Хумс хурууны байдал

Та эмэгтэй хүн дээр очихын өмнө хумсаа нэг ажиглаарай. Хумсны завсар хавчуулагдсан хир, бохир бүсгүйд таалагдахгүй нь лавтай. Гараа угааж цэвэрлэсний дараа хугисаа ч янзал. Зориулалтын хумсны хэрэглэлтэй бол. Мөн нуруундаа нүсэр том бөгж зүүсэн эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаггүй.

Оймс

Цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаараарай. Хурц ногоон, шар өнгийн оймс хэзээ ч бүү өмсөөрэй. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй шүү.

Гутал

Эн тэргүүнд анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юм гэхэд шороо тоосгүй цэвэрхэн байх ёстой. Гутлын загвар ч чухал. Хэрэв гуч гарсан эр костюмыг пүүзтэй хослуулан өмсвөл гоо зүйн ямар ч мэдрэмжгүй болохын илрэл. Цас бороонд шалчийтал нороод байдаггүй, сайн чанарын даруухан өнгийн гутал ботинк сонгоорой. Эцэст нь хэлэхэд эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй. Гол нь цэвэрхэн, жентельмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчихдаг. Хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй / хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох, чихээ ухаж төнхөх гэх мэт/ байхад хангалттай.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button