Халуун өдөр хүмүүс илүү их хэрэлддэг

-Уур уцаартай болох, сэтгэл хямрах

-Даралт хэлбэлзэх

-Толгой өвдөх

-Үе мөч янгинах

-Хараа муудах

-Нойргүйдэл

Тиймээс цаг агаарын байдалд сэтгэл санаагаа урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Сэрэмжлүүштэй цаг агаар

Манан, үүлтэй байх

Даралт хэлбэлзэлтэй хүмүүст тохиромжгүй цаг агаар. Толгой өвдөх, эргэх, нүд бүрэлзэх, дотор муухайрах зэрэг шинжээр илэрнэ. Ажиллах чадвар буурдаг тул ганц аяга кофе уухад гэмгүй. Энэ үед ханиад, хатгаа авах магадлал ихэсдэг.

Хүчтэй салхи

Остеохондроз, үе мөчний өвчтэй, гэмтэл бэртэлтэй хүмүүст тун тааламжгүй цаг агаар. Үе мөч янгинаж, шархирах, аньсан шарх сэдрэх магадлалтай. Мөн мэдрэлийн системийн өвчин, эмгэгтэй хүмүүс энэ үед сэтгэл хямралд автах нь бий. Зүрх судасны өвчин, жишээ нь харвах эрсдэл байдгийг тооцоол. Онцын шаардлагагүй бол гэрээс гарах хэрэггүй.

Манан, бороо

Багтраа буюу астм, уушги, үе мөчний өвчтэй хүмүүс анхаарууштай. Чийг, нойт багтраа өвчнийг хүндрүүлэх аюултай.

Салхигүй хэт халуун байх

Зүрх судасны өвчтэй, харшилтай хүмүүст тохирохгүй. Зан аашинд өөрчлөлт орох боломжтой. Салхигүй, халуун өдөр хүмүүс хэрэлдэж муудах нь ихэсдэг гэнэ.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button