Тааламжгүй хүнтэй харьцахаас болгоомжил
Энерги бол хүнийг нэг ёсны тэтгэж байдаг шимт бодис. Иймд энергиэ алдагдуулахгүйн тулд юунд анхаарах вэ?
-Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энерги нь доройтсон хүмүүсийн шинж тэмдэг гадаад төрхөнд илэрдэг гэнэ. Нүдний гал цог буурах, царай барайх, гундуу харагдах, уур бухимдалтай болох, ажил төрөл бүтэхгүй, стресс, сэтгэл хямралд өртөх нь элбэг байх жишээтэй.
-Энергийн хамгаалалт ихэвчлэн гаднах хүчин зүйлээс алдагддаг байна. Байнга хэрүүл тэмцэл хийх, тааламжгүй хүмүүстэй харьцахад энергийн хамгаалалт сулардаг аж. Бусдын энергийг сорж, үүгээр тэжээгддэг хүмүүс ч байдаг. Тэд үүнийгээ мэддэггүй боловч, харилцагч этгээддээ гай тарьдаг байна. Ийм хүмүүс бидний орчин тойронд /хамт олон, гэр бүл, найз нөхөд, хамаатан садны дунд бий/ цөөнгүй байдаг тул нээлттэй харилцахаас аль болох зайлсхийх нь чухал. Тааламжгүй хүн орж ирэхэд хүүхэд уйлах, өвдөх / хүүхэд их мэдрэмтгий/ нь хүртэл байдаг. Энерги алдагдахаас сэргийлэх олон арга бий. Хэрэв бие тань шалтгаангүй өвдөх, өвчний онош тогтоогдохгүй байх, сэтгэл хямрах зэрэг тааламжгүй байдал бий болвол хамгийн сүүлд ямар хүнтэй харьцсанаа санаарай. Магад, тэр хүн энергийг тань алдагдуулсан байж болно. Энергиэ нөхөхийн тулд дараахь аргыг хэрэглээрэй.
-Эсрэг тэсрэг устай шүршүүрт орох
– Шүршүүрт орсны дараа аагтай хар кофенд улаан перц хийж уух
-Эрчтэй хөгжим тавих, бүжиглэх
-Нарны зүг нүдээ аниад хэсэг зуур /15-20 минут/ байх
-Гай барцадаас сэрэмжлэх номыг чанга дуугаар унших. Үүний сацуу, энергиэ сэргэтэл янз бүрийн хүмүүстэй уулзахгүй байхыг хичээгээрэй. Энэ үед бясалгал хийх, өглөг өгөх, сүм хийдээр явахад сайн. Мөн энерги алдагдуулсан байх боломжтой хүнээс аль болох зайлсхийх, харьцахгүй байх нь тустай. Хэрэв харьцахад хүрвэл асуултанд нь товч хариулах, үндсэн сэдвээс хазайхгүй байх, гэр орон болон хувийн асуудалдаа оролцуулахгүй байхыг мартуузай. Гэртээ ирээд шүршүүрт орох эсвэл гарын сарвууг цоргоны хүйтэн усаар угаагаарай.
Хань