Нэг өнгө хэт давамгайлвал муу энерги үүсгэдэг

Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэр гэж үздэг байна. Энэ өрөөнд өнгө их чухал. Аливаа нэг өнгө хэт давамгайлвал муу энерги үүсгэж өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг нөлөөтэй. Хэрэв хана, тааз нь гэрэлтэй цайвар өнгө зонхилсон бол бараан өнгөтэй тавилга сонгоорой. Тавилгаа байрлуулахдаа хурц үзүүр нь таны суусан зүгт чиглэхгүйгээр байрлуулах нь чухал. Энэ нь ажлын амжилт азын тэнгэр, сайн сайханд маш муу нөлөөтэй байдаг гэнэ. Хэрэв гарцаагүй ингэж байрлуулах шаардлага гарвал тэрхүү өнцгийг дагуулж төрөл бүрийн ургамал, мөлхөө цэцэг тавиарай. /зөөлрүүлж харагдуулна/ Харин буйдан, сандал өөд өөдөөсөө харсан байрлалтай бол энэ нь гэр бүлд сөргөлдөөнийг бий болгодог байна. Зочны өрөөний буйданг цулгуй хананы өмнө тавибал сайн. Энэ нь яст мэлхийний тусламж авч байна гэж бэлгэддэг гэнэ. Ер нь зочны өрөө илүү, нүсэр тавилгагүй цэлгэр, саруул ирж буй энергийн урсгалыг өрөөн дотор чөлөөтэй эргэлдүүлж байхаар байрлуулвал зохино.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button