Б.Клинтон Хилларийн төлөө чадах бүхнээ хийнэ
ЛАРРИ КИНГ Өнөөдрийн манай зочин Нэгдсэн улсын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон. Энэ бол Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа зарласны дараа өгч байгаа Биллийн анхны ярилцлага юм. Виржиниягийн Техникийн их сургууль дээр гарсан эмгэнэлт явдал, мөн Барак Обама болон эхнэрийнхээ өрсөлдөөний талаар, түүнчлэн хэрвээ тэр Цагаан ордонд эргээд очвол юу хийх талаарх түүний бодлыг хүргэнэ.
Тэр манай нэвтрүүлэгт олон удаа оролцсон. Ахин уулзаж байгаадаа баяртай байна.
Б.КЛИНТОН Баярлалаа Ларри! Нэвтрүүлгийн чинь ойд баяр хүргэе.
Л.КИНГ Маргааш Оклахома хотын ой болно. Гэтэл Виржиниягийн Техникийн их сургуульд эмгэнэлт явдал болчихлоо. Яг ийм үед Ерөнхийлөгч хүн юу хийх ёстой вэ, удирдагч хүн юу хэлэх ёстой вэ?
Б.КЛИНТОН Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэгсэдтэй дуу хоолойгоо нэгтгэхээр хичээж байгаа чинь юун түрүүнд мэдрэгдэж байна аа. Юу болсон, хойшид яах вэ, хэлмэгдэгсдэд яаж туслах вэ гэдгийг хүмүүст ойлгуулах зөв алхмыг та л хийж чадна. Мэдээж, хэсэг хугацаа өн¬гөрсний дараа болсон явдлыг шинжлэн дүгнэж, ийм явдал ахин давтагдахгүйн тулд юу хийх ёстойг олно л доо.
КИНГ Тайвшруулахад хэцүү байна шүү.
Б.КЛИНТОН Энэ тухай дурсахад хэцүү байна л даа, миний хувьд Та ойлгож байгаа биз, нас ахих тусам залуу хүн үхэхийг харахад улам их шаналдаг болдог юм байна.
Би бодохдоо Бидний тухайд гэвэл сайхан амьдралыг туулж байна. Хэрвээ ийм явдал бидэнд тохиолдсон бол бидний хувьд бүх зүйл дуусаа.
Энэ бол хамгаас эмзэглэмээр зүйл, Өчигдөр би Виржиниягийн техникийн их сургуулийн залуу¬сын танилцуулгыг уншлаа. Яг тэр үед, надад амьсгалахад ч хүнд байлаа. Ойлгож байна уу, хичнээн гялалзсан, сайхан хүүхдүүд, залуу ажилтнууд байгаа вэ. Үнэхээр хүнд байлаа.
КИНГ Бидэнд анхаарвал зохих нэг зүйл бас бий, алуурчны хийсэн бичлэг.
Б.КЛИНТОН Тийм шүү.
Л.КИНГ Өнөөдөр маш олон асуулт гарч байна. Тэдгээрийн нэг нь бид алуурчныг олон нийтэд үзүүлэх ёстой байсан уу гэсэн асуулт. NBC гэхэд бага зэрэг тэв¬чээд өнгөрсөн. Таны хувьд ямар бодолтой байна?
Б.КЛИНТОН Хэвлэл мэдээлэл ямар нэг зүйлд хэрхэн хандахаа өөрсдөө л шийдэх ёстой. Бид тэр залууг үзэн ядуулахын тулд бүхнийг хийх биш, эн түрүүнд түүнийг ойлгохыг, яагаад ийм үйлдэл хийх болсныг нь, бид юун дээр алдсанаа ойлгохыг хичээ¬гүүштэй юм. Хоёрт, нэгэнт алдаа хийснээ мэдсэн л бол бид түүнийг засах ёстой, хууль болон бодлогоо өөрчлөх хэрэгтэй юм. Жишээлбэл энэ тохиолдолд гэхэд галт зэвсгийн хууль амьдралтай нийцэж байна уу үгүй юу гэсэн асуулт гарч байна.
Л.КИНГ Та Буу зэвсгийн хуулийг өөрчлөх саналтай байна уу?
Б.КЛИНТОН Яг энэ хэргээс үүдээд хэлэхэд, жишээ нь таныг ийм хэрэг үйлдэж чадна гэж бодохгүй байна, гэтэл тэр
Л.КИНГ Тэр буугаа ердөө хагас цагийн өмнө авсан гэж байгаа.
Б.КЛИНТОН Тийм ээ, тэр хагас цагийн өмнө буу авсан, түүнийг мөрөөр нь шалгах ямар ч бололцоогүй байсан. Тэгвэл ийм нэгэн болзол байж болно, галт зэвсгийн худалдаанд гурав хоногийн хүлээх хугацаа олгоё гэж би боддог. Хэрвээ бид түүнийг зөвшөөрлөө гэж бодоход галт зэвсгийг олгохоос өмнөх хүлээлтийн хугацаанд нь худалдан авагчийг шалгаж болно шүү дээ.
Гэхдээ гол асуудал энд биш ээ.
Энэ хэрэг нийгмийн хамгааллын тогтолцоо маань хэр ажиллаж байгааг харах бололцоог бидэнд олголоо.
КИНГ Дээд шүүх зулбуулж үр хөндөхийг буруу гэж мэдэгдлээ. Хэрвээ тэр эмэгтэйчүүд буруугүй гэвэл эмч нь хоёр жил хүртэл ял авах болно. Энэ талаарх таны бодол?
Б.КЛИНТОНБи тэрхүү нотолгоонд хоёр удаа хориг тавьсныг та мэдэх байх. Энэ бол үр хөндөлтийг эсэргүүцэгчдийн улс төрийн бодлогын том ялалт гэж бодож байна. Ургийг зулбуулж, үр хөндөхийг би амьдралын төлөө шийдвэр гэж үзэхгүй.
КИНГ Үзэхгүй гэж үү?
Б.КЛИНТОН Би лав үгүй. Амьдралын төлөө шийдвэр биш. Учир нь тэрхүү нотолгоонд хориг тавиад Цагаан ордонд зогсож байхдаа би Евангелийн шүтлэгтнүүд, Ортодокс хуучинсагууд, шинэчлэгч Христүүдтэй хамт байсан.
Энэхүү гурван эмэгтэй тэдний нөхрүүд хойшдын амьдралынхаа төлөө үүнийг хийсэн гэж хэлж байсан. Яагаад ийм хэрэг хийх болсноо тэд ургууд гаж хөгжилтэй байсан. Тиймээс төрлөө ч гэсэн хүн болох найдваргүй байсан болохоор урьдчилан сэргийлэн үр хөндүүлсэн гэж тайлбарлаж байгаа. Эмч нар нь ч гэсэн хэвлий дэх ургийн толгой нь хэмжээнээсээ багасахгүй, тиймээс тэднийг кесарв хагалгаа хийн төрүүллээ ч гэсэн эхчүүд нь гэмтэх, ахин хүүхэд төрүүлж чадахгүй болох магадлалтай гэж хэлж байгаа. Түүнчлэн тэд ийм зүйлийг хэн ч хөлс төлбөргүй хийхийг хүсэхгүй, гэтэл эрүүл мэндийн тусламж хэрэгтэй хүнд бид туслах үүрэгтэй биз дээ гэж байгаа.
Хэдий түүнийг үгүйсгэх аргагүй ч хэн зулбуулж үр хөндөхийг дэмжих бол?
КИНГ Тэгвэл та Roe ү.Wade-ийн хэргийг аймшигтай гэж үзэхгүй байгаа юм шив?
Б.КЛИНТОН Би түүнийг аймшигтай зүйл гэж үзэхгүй байна. Гэхдээ би түүнийг амьд¬ралын төлөөх тэмцэл гэдэгт итгэхгүй. Миний бодлоор, үр хөндөлт бол түүнээс өөр зүйл. Эцсийн эцэст зарим нэг зүйл эмч нарыг гэмт хэрэгтэн болгож, эхчүүдийг нь үлдээж байгаа.
КИНГ Энэ бол гэмт хэргийн хоёр тал юм даа.
Б.КЛИНТОН Хэрвээ ээж нь зулбуулж үр хөндөхөөс татгалз¬лаа гэхэд эмч яагаад ч ээжгүйгээр хийж чадахгүй шүү дээ. Хичнээн ярвигтай зүйл хийх гэж буйгаа эмч нар ч, ээжүүд ч мэдэж байгаа. Гэвч бид тэднийг биш зөвхөн эмч нарыг л буруутгах болоод байна.
Зулбуулж үр хөндөхийг амь¬д-ралын төлөө үйлдэл гэдэгт би итгэхгүй. Би энэхүү нотолгоонд хориг тавьж байхдаа эмэгтэйчүүдэд хожим нь хүүхэд тээхэд үүсэх эрсдэл улам нэмэгдэхийг ч бодолцсон юм шүү.
КИНГ Энэ бол Сенатч Хиллари Клинтон Ерөнхийлөг¬чийн сунгаанд оролцохоо албан ёсоор мэдэгдсэнээс хойших таны хэвлэлд өгч буй анхны байр суурь.
Б.КЛИНТОН Тийм шүү.
КИНГ Одоо та уралдаж эхэллээ. Эн түрүүнд та Сенатч Обамагийн сүрдүүлгийн эсрэг юу хийж чадах вэ?
Б.КЛИНТОН Бүхнээс түрүүнд юуг хэлмээр байна гээч, Хиллари Ерөнхийлөгчийн сонгууль угтсан Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх болсон нь сүүлийн 40 жил ардчилагч байсан миний хувьд сайхан мэдээ байсан.
Би бодохдоо бидэнд ард түмэн гэдэг том талбар байгаа юм. Захирагч Ричардсон, Сенатч Биден, Сенатч Додд- тэд бол маш ухаантай хүмүүс. Сенатч Эдвард мөн л сайн. Бидэнд мөн Сенатч Обама ч байна. Бас Дэд ерөнхийлөгч Гор уралдаж магадгүй гэсэн таамаг байна.
Бидэнд асар том талбар байна. Сонгуульд оролцсон хүн нэр дэвшигчдээс хэн нэгнийг нь заавал дэмждэг, сонгодог. Түүнээс хэнийг нь ч дэмждэггүй хүн сонгуульд оролцохгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хамгийн таалагддаг, сайн ерөнхийлөгч болно гэсэн хүнээ сонгох боломж чөлөөтэй байгаа юм.
КИНГ Та сенатч Обамаг гараад ирсэнд гайхсан уу?
КЛИНТОН Үгүй шүү.
КИНГ Үгүй гэж үү?
Б.КЛИНТОН Ёстой үгүй. Тэр тун аятайхан залуу, бодлоготой. Би зөвхөн үйл явдал хэрхэн өрнөхийг л харж байна. Миний бодоход мөнгө гэдэг ганц шалгуур биш.
КИНГ Та эхнэрийнхээ төлөө санаа зовж байна уу?
Б.КЛИНТОН Үгүй, үгүй. Би түүгээр үнэхээр бахархдаг. Би түүнийг хамгийн шилдэг ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэдэг.
Гэвч тэр Сенат дахь ажилдаа гайхалтай дуртай. Та мэдэж байгаа байх, тэр зарим хүн шиг Ерөнхийлөгчийн өрсөлдөөндөө оролцохын тулд Сенатаас чөлөө авахгүй, бусад ажлаа ч хойш тавьж чадахгүй. Тэр ажилдаа дуртай юм. Тэр ажлаа хийсээр л байгаа, Нью-Йоркийн зах хязгаараар явж олон түмэнтэй уулзаж, түүнийхээ хажуугаар Ерөнхийлөгчийн сунгаагаа аль болох сайнаар амжуулахыг хичээж байгаа.
КИНГ Тун айхтар нөхцөл үүсч болзошгүй байгаа. Эхнэр чинь Ерөнхийлөгч болбол та мэдээж маш их баярлана. Гэтэл тэр танаас төрийн нарийн бичгийн дарга, эсвэл өөр ямар нэг албыг хашаач гэж хүсвэл та яах вэ?
Б.КЛИНТОН Магадгүй миний буруу байж болох л доо, гэхдээ надад төрийн нарийн бичгийн даргыг санал болгох нь хууль бус, байж болшгүй зүйл гэж бодож байна. Дараа нь л юу юм гэхээс
Л.КИНГ Кеннеди Роберт Кеннедиг томилсон шүү дээ.
Б.КЛИНТОН Кеннеди Роберт Кеннедиг томилсны тухайд гэвэл Ерөнхийлөгч Кеннедийг алуулснаас хойш Конгресс гэр бүлийнхээ гишүүнээ өндөр албанд томилох нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд харшилна гэж үзээд зарим арга хэмжээ авсан шүү дээ.
КИНГ Тэгвэл өөр албан тушаалууд ч байж болно шүү дээ.
Б.КЛИНТОН Юмыг байр байранд нь л байлгацгаая. Би бодохдоо ерөнхийдөө хуучин Ерөнхийлөгч нарынхаа жишгээр хэрвээ надад хамгийн сайн хийж чадах ажлыг минь санал болговол хийх л болно.
Хэрвээ Ерөнхийлөгч Буш на¬майг ямар нэг зүйл хийхийг санал болгосон байгаад миний хувьд түүнийг хийх ёстой гэсэн ухамсар төрвөл би түүнийг гүйцэтгэх л болно. Та мэдэх байх, түүний аав, бид хоёр Катрина хар салхины үеэр, Цунамигийн үеэр хамтран ажилласан. Дараа нь ч би түүний санал болгосноор хоёр гурван ажил хийсэн шүү.
Эхнэрийнхээ тухайд гэвэл би түүнд маш их хайртай. Түүнийг агуу Ерөнхийлөгч болно гэж би боддог. Мэдээж бүх л Ерөнхийлөгчид тусламж хэрэгтэй. Манай гэр бүл олон сорилтыг туулж байна. Хэрвээ тэр намайг ямар нэг хийхийг хүсвэл, тэр нь миний зайлшгүй хийх зүйл бол би хийх л болно.
Гэвч би Одоо хийж байгаа ажлаа хаяхгүй гэж бодож байгаа. Би дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг сангийнхаа ажилд дуртай. Хэрвээ шаардлагатай гэвэл би тэр ажлаа эхнэрийнхээ төлөө хийх болно. Хэрвээ Америкийн ард түмэн түүнийг сонговол би түүнийхээ төлөө чадах бүхнээ хийх болно.
КИНГ Өөр таны дуртай зүйл байна уу?
Б.КЛИНТОН Үгүй дээ. Түүндээ хамгийн том түшиг, дэм болж байгаа минь надад сайхан байна. Энэ бол маш чухал зүйл. Хэрвээ та Ерөнхийлөгч болох гэж байгаа бол хэн нэгний дэмжлэг хэрэгтэй шүү дээ. Хэн нэгнээ Ерөнхийлөгч болгохын тулд юу хийх шаардлагатай бид түүнийг хийх л болно.
КИНГ Та юу хийх вэ гээд хэрвээ асуувал
Б.КЛИНТОН Мэдээж
КИНГ Ерөнхийлөгч байсан хүний чинь хувьд ингэж асуувал. 2008 оны гол сэдэв Ирак л байх төлөвтэй. Танай эхнэр та хоёр энэ талаар ялгавартай байр суурьтай. Иракаас цэргээ татах хэрэгтэй, хэрэггүй гээд л. Таны байр суурь эхнэрийг чинь гомдоохгүй юу?
Б.КЛИНТОН Энэ асуудлын талаарх түүний үзэл бодол ил тодорхой байгаа. Мэдээж тэр надаас арай өөр бодолтой л доо. 2002 онд Ирак руу цохилт өгөх шийдвэр гарах үед түүнийг эсэргүүцэгчид шийдвэрийг буцаахыг шаардаж, энэ шийдийг дэмжсэн хүн бүрийг дайныг дэмжигч гэж цоллож байлаа. Гэтэл энэ нь үнэхээр хуудуутай шийдвэр байсан нь өнөөдөр илт болжээ. Энэхүү шийд¬вэрийн төслийг дайныг эсэргүүцэгч Сенатч Карл Левин, Лугар болон Чак Хазел нар бичсэн. Хэрвээ та тэр шийдвэрийг уншсан бол дипломат хүчин чармайлт, шалгалт үр дүнгүй болбол Ерөнхийлөгч Саддам Хусейны эсрэг довтлохыг зөвшөөрөхөөр тусгасан байсан.
Гэтэл иракчууд шалгалтдаа үнэ¬хээр унасан уу үгүй юу гэдгийг баттай тогтоогоогүйг нь Ерөнхийлөгч олж мэдэж чадаагүй. Тэгээд шийдвэрийн төслийг бичигчид ялсан. Тэдэн дээр бас Саддамын эсрэг дайн дэгдээхэд Конгрессийн ямар ч тусламж хэрэггүй гэж үзэж байсан Алберто Гонзалесийг нэмчих.
Миний бодоход Хиллари энэ шийдвэрийн төлөө уучлал гуйхгүй бөгөөд хэрвээ тэр сонгогдоогүй байсан ч ялгаагүй АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч цөмийн зэвсгийн эсрэг тэмцэх, албадан шалгалтыг хийх хэрэгтэй гэж үздэг. Магадгүй НҮБ түүнийг ирээдүйд хийх биз. Та цөмийн зэвсгийн болоод батлан хамгаалах талаар алдаа гаргасан бол түүнийхээ тухай бусдад хэлэх л хэрэгтэй.
Гэвч бид одоо түүнийг хэрхэн хийх ёстой вэ гэдэг асуулт гарна.
Үндсэндээ би Хилларигийн хэлж буйг зөвшөөрч байгаа.
Бид цэргийн албан хаагчдын тоог цөөрүүлэх ёстой, гэхдээ тэднийг бүгдийг нь шууд гэрт нь хариулна гэсэн үг биш. Курдууд болон туркууд, Иракийн сунит болон шийтүүдийн тэмцэл, Ойрхи Дорнодын бусад ард түмнүүдэд нүүрлэж буй заналхийлэл… Энэ бүхнийг Хиллари маш гайхалтайгаар зохицуулна гэж
бодож байгаа.
КИНГ Эргээд улс төр рүүгээ оръё л доо, Бүгд найрамдахчуудын нэр дэвшигчдээс хэн нь түгшээмээр ойрхон буюу тасархай явна вэ?
Б.КЛИНТОН Би тодорхой сайн мэдэхгүй байна, яагаад гэвэл уралдаан хэрхэн өрнөж байгааг үнэхээр мэдэхгүй байна.
Жишээлбэл, яг одоо харж байхад Мэр Жулиани өнгөлж яваа. Бие даасан байдал нь бусдаасаа тасархай байгаа ч кампани нь төдийлөн олон хүний сэтгэлд хүрэхгүй л байна л даа, хараад байхад. Уг нь 9-р сарын 11-ний үйл явдал түүний нэр хүндийг гялалзтал өргөсөн шүү дээ.
Би Сенатч МкКейнийг маш буурь суурьтай хүн гэж боддог. Тэр үнэхээр биширмээр эр. Захирагч Ромнигийн хувьд мөнгийг үнэхээр өсгөж чадсан хүн, амьдралдаа ч олон чухал зүйлийг бүтээж чадсан. Эргээд харахад Бүгд найрамдахчуудад Ардчилагчидтай яг л адилхан олон нэр дэвшигч байна. Иймээс би одоо хэн нэгнийг нь онцолж чадахгүй. Би мэдэхгүй байна.
КИНГ Энд СНН-ийн Олны үзэл бодлыг судлах албаны дүн байна. Тэрхүү судалгаанд оролцогчдын 60 хувь нь ардчилагчид удирдвал эерэг үг дүн гарна гэсэн бодолтой байна. Зөвхөн 30 хувь нь эсрэг саналтай байгаа. Бас зөвхөн Челсигийн үеийнхний санаа бодлыг тандсан нэг судалгаа байна. Хэрвээ ээж чинь Ерөнхийлөгчөөр сонгогдож, тэргүүн хатагтай болбол яах вэ гэдэгт дийлэнх олонхи буюу 63 хувь нь түүн шиг муухай зүйл хаа байна гэж хариулсан байна. Энэ тийм таагүй зүйл гэж үү?
Б.КЛИНТОН Би бас тэгж бодож байна. Хэрвээ Челсигээс энэ судалгааг авсан бол тэр 63 хувийн нэг нь байна гэдгийг л хэлэх байна
/инээв/. Та мэдэх байх, би охиноороо маш бахархдаг. Хиллари ч бас. Тэр ээждээ маш түшигтэй. Гэвч охин минь өөрийн гэсэн амьдралтай шүү дээ. Тэр ажил хийдэг. Өөрийнхөө талбарт олон ажилтай. Тэр олон улс төрчид санаа тавьдаг бөгөөд ээжийгээ ялаасай гэж хүсдэг юм. Гэвч тэр өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Бид ч түүнийг нь бусниулахыг хүсэхгүй. Түүнд Ерөнхийлөгчийн охины дүрийг бүтээх гэж хичээхээс бус бүхнийг зогсоох ямар ч зам байхгүй.
КИНГ Тэгэхээр 60 хувь нь та нарыг сонгоход бэлэн байгаад та гайхахгүй байгаа юм аа даа?
Б.КЛИНТОН Үгүй дээ. Би багагүй туршлага хуримтлуулжээ. Бас би эхнэртээ тусалж чадах юм. Бид хамтдаа ихийг сурсан, зөвхөн амжилт ялалтаас бус хичээж мэрийгээд бүтээж чадаагүй зүйлээсээ ч сурсан. Чадахаа хийх болно, чадахаасаа ч илүүг хийх болно гэж хэлээд байгаагийн минь гол учир энд л байгаа юм. Түүнийгээ баярлуулж, түүндээ туслахын тулд чадах бүхнээ хийх болно гэж өөрийгөө дөвийлгөчихье.
(Yг сонин 13/105)