Өдөр бүр өөртөө инээмсэглэл бэлэглэж бай
Инээж баярлах, хоёр юугаараа ач тустай вэ?
-Хүнийг инээхэд, түүний цусны бүрэлдэхүүн үлэмж сайжирдаг
-Амжилтанд хүрэх хамгийн хөнгөн, баяр баясгалантай аргын нэг бол амьдралд хэт сүрхий байр сууринаас хандахгүй байх. Шийдэхэд хэцүү
асуудалд арай зөөлөн, хөнгөн байр сууринаас хандахад бүтчихдэг шүү дээ. Инээмсэглэл, баяр баясгалан нь ажлын уур амьсгалыг илүү бүтээлч, санаачлагатай болгох чухал хүчин зүйл. Та хэдэн настай байх нь чухал биш. Амьдралд баярлаж сур. Өдөрт ядаж нэг удаа инээмсэглэж бай. Үүнд заавал ямар нэгэн шалтаг байх албагүй. Ажил төрөлтэй холбоотой стресс, зөрчил, тааламжгүй нөхцөл байдлаас өөрөө гарч сур. Үүний тулд
-Өдөр бүр хамт ажиллагсадтайгаа онигоо, хошин шогийн сэдэвтэй зүйлийг солилцож ярь.
-Хошин шогийн сэтгүүл, хэвлэл захиал, хөгжилтэй ном, товхимол унш.
-Ажлын ядаргааг инээдмийн кино үзэж тайл.
-Хүүхдүүдтэйгээ тоглох цаг зав гарга. Тэдэнтэй хамт цирк болон бусад зугаатай үзвэрийг үзэх
-Өвөрмөц шийдэлтэй эд зүйл, марзан тоглоом өөртөө худалдаж ав. Инээмээргүй байсан ч өөртөө инээмсэглэл бэлэглэ. Та өнөөдөр эрүүл саруул байна, нар гарч тааламжтай өдөр хүлээж байна. Энэ чинь баяр баясгалантай байх хангалттай шалтаг биш гэж үү. Хөгжилтэй хүнээс үхэл ч айдаг гэх сайхан зүйр үг байдгийг санаарай.
Хань