Сексийн олон хавьтагчтай бол савны хорт хавдар тусна

Партнёрууд бие биендээ төгс итгэлтэй байсан ч /бэлгийн замаар халдвар авах эрсдэл огт байхгүй/ сэргийлэх нь зөв. Учир нь анхны хавьтлаар ч жирэмслэх боломжтой. Жирэмслэлтээс сэргийлэх эм бэлдмэл /гормоны/-ийн тухай ташаа ойлголт өсвөр насныхны дунд нилээд байдаг.

Ташаа ойлголт

Гормоны эм ууснаар таргалдаг, батга гардаг, сахал үс ургадаг. Учир нь их хэмжээний гормон агуулагддаг.

Үнэн байдал

Гормоны эмийг тогтмол, зөв хэрэглэснээр сарын тэмдэг тогтворжиж, бодисын солилцоо сайжирна. Үүний сацуу арьс цэвэршиж, нүүрэн дэх батга арилна. Гормоны эмийг эмчийн зөвлөмж, зааврын дагуу хэрэглэнэ. Өсвөр насны охид тохиолдлын, замбараагүй сексийн харьцаанаас ямагт сэрэмжилж байх нь чухал. Савны эсвэл савны хүзүүн хорт хавдар вирусын гаралтай болохыг эрдэмтэд тогтоосон байна. Иймд бэлгийн амьдралд эрт орсон, сексийн олон хавьтагчтаи өсвөр насны охид савны хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Учир нь бэлгийн хурьцал бүрт эмэгтэй хүний бие организмд үрийн шингэний хамт янз бүрийн төрлийн бичил нян ордог. Бэлгийн хавьтагч олон байх тусам харийн бичил орчны төрөл улам бүр ихсэнэ. Энэ нь савны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэх нь тодорхой.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button