Д.Баярсайхан эмчийн булан

Амьсгалаа буруу авснаас буюу дасгал хөдөлгөөний хомсдлоос болоод гүйх үед өрцний мэдрэл цочирч цорой татдаг. Зарим үед хэт их хоол идсэний дараа ба эсвэл хоолгүй өлөн гүйснээс болж цорой татах явдал бий. Бас дасгалын ачааллыг аажим нэмэгдүүлээгүй нөхцөлд гэнэт хурд авснаас цорой татдаг. Дээрх шалтгаануудыг арилгахад хэцүү биш. Тийм учир цорой татдаг хүмүүст зөвлөхөд

-Хоол идсэний дараа буюу өлөн гүйж болохгүй.

-Гүйлтийн хурдыг аажмаар нэмэгдүүлнэ.

-Өглөө оройд амьсгалын дасгал хийж байх.

-Дасгал хийсний дараа нойтон алчуураар биеэ арчих.

-Биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх.

-Дотор эрхтний ялангуяа зүрх, ходоод, гэдэс, нойр булчирхай, элэг цөсний өвчин байгаа эсэхийгтодруулах эмчийн үзлэгт орох.

-Гүйх үедээ цорой татах вий гэж айх тэр тухай бодох хэрэггүй.

-Дээрх зөвлөгөөг авч, хэрэгжүүлж чадсан цагт цорой татахгүй болно гэдэгт өөртөө итгэлтэй байхыг тус тус сануулъя.

Гар салганах юуны шинж вэ. Түүнийг засах ардын эмнэлгийн арга бий юу?

Гар салганах нь мэдрэлтэй холбоотой. Булчинг мэдрэлжүүлдэг мэдрэлийн аппарат гэж бий. Түүнийг уураг тархины дээд төвөөс удирддаг. Гэтэл зарим өвчний үед төвийн удирдлагагүйгээр булчингийн мэдрэлийн аппарат ажиллах үе гардаг л даа. Түүнийг эмнэлгийн номонд диэнцефальный синдром гэдэг. Энгийн үгээр хэлбэр төвийн жолоодлогогүй гэсэн үг юм. Энэ синдромын үед гар салганах, нарийн тэнцвэр алдагдах гэх мэт шинжүүд ажиглагддаг. Олон өвчний үед гар салганах шинж илэрдэг юм. Тэр нь органик ба органик биш шалтгаантай байж болно. Ядаргаанаас болоод rap салганах явдал бий. Бамбайн хордлогын үед rap салганана. Даралт их хүмүүсийн гар салганадаг. Өндөр халуунтай хүмүүс, мэс заслын дараа бас гар салганадаг. Энэ бүгд бол органик биш шалтгаан бөгөөд үндсэн өвчнийг эмчлэхэд салганахаа болино. Үргэлжийн гар хөл салганадаг Паркинооны өвчин гэж бий. Энэ өвчний үед rap салганах нь органик шалтгаантай учраас эмчилгээ нилээд төвөгтэй. Гар салганахыг эмчлэх нэг ижил жор гэж байхгүй л дээ. Яагаад гэвэл түүний шалтгаан олон янз учраас эмчилгээ нь өөр өөр байна. Ардын эмнэлэгт зүү төөнүүр, рашаан, шавар эмчилгээ хийж булчингийн мэдрэлийн аппаратыг засдаг бөгөөд манай орны Хужиртын рашаан шавар нь ялангуяа мэдрэлийн судлын хямралыг засах эмчилгээний ач холбогдолтой ажээ. Үүнээс гадна органик биш шалтгааны улмаас гар салганаж байгаа бол дөрвөн мөчний иллэг хийхэд гэмгүй. Харин эмч нарын үзэж буйгаар тайвшруулах буюу нойрсуулах үйлчилгээтэй сэтгэц нөлөөт эмийн бодисууд нь гар салганахыг улам ихэсгэдэг байна.

Хүүхдийн гэдэс өвдөхөд мах шарж өгөхөд сайн уу?

Хүүхдийн гэдэс өвдөхөд мах шарж өгөхөд сайн гэж настай хүмүүс хэлдэг. Энэ үнэхээр сайн юм бол яагаад гэдэг асуулт гарна. Тэгвэл ямар хүүхдийн гэдэс амархан өвдөж эвгүйрхдэг билээ. Угжны хүүхэд, байнга өвдөж эм уудаг сульдаатай хүүхдийн гэдэс амархан өвддөг. Тийм хүүхдийг дотор муутай гэж монголчууд ярьдаг. Дотор муутай хүүхдийн ходоод гэдэсний салс хэвийн биш өөрөөр хэлбэл өнгөр суугаагүй байдаг. Энэ юу гэсэн үг вэ. Судлаачдын үзэж байгаагаар өнгөр суугаагүй гэдэг нь гэдэсний салсны найрлага дутуу буюу цайр зэс гэх мэтийн бичил элемент хомс гэсэн үг юм байна. Саяхнаас судлаачид цайр ба ходоод гэдэсний өвчний талаар клиникийн туршилт хийх болсон бөгөөд цайрын дутмагшлын үед ходоод гэдэс үрэвсдэг болохыг тогтоожээ. Тиймээс ходоод гэдэсний өвчний үед цайраар баялаг хоол хүнс буюу мах загас идэх хэрэгтэй юм байна. Ингэхээр гэдэс өвдсөн хүнд мах шарж өгөх нь шинжлэх ухаан үндэстэй зүйл бөгөөд хэдийгээр түүнийг клиникийн салбарт нэвтрүүлээгүй байгаа ч гэсэн туршилтын анагаах ухаанаар баталчихсан юм байна.

Бөөрний өвчний үед бисептолыг зохих зааврын дагуу уусан ч өвчин дахих тохиолдол байж болох уу?

Байж болно. Бисептолын нөлөөгөөр шээсний замын нянгууд устаж бөөрний тэвшинцрийн үрэвсэл намжих боловч тухайн хүн даарч хөрөх юм уу дороосоо дахин халдвар авах юм бол бөөрний өвчин дахих тохиолдол байж болно. Гам алдаагүй, өвчин ужиграагүй нөхцөлд бисептолын нөлөөгөөр өвчин эдгэрнэ. Гэхдээ ер нь бөөрний өвчний үед ялангуяа пиелонефрит хэмээх бөөрний тэвшинцрийн үрэвсэлт өвчний үед эмчилгээг ганц эмээр хязгаарлах биш, иж бүрэн төгс хийх шаардлагатай. Өвчний ид хурц үед өөрөөр хэлбэл ууц нуруугаар өвдөж, шээс булингартай идээрхүү гарах ба халуурах үед хэвтэж эмчлүүлэн пеницилин, ампициллин, гентамицин зэрэг антибиотикийн аль тохирохыг нь тариулах, невиграмон буюу неграм, 5-нок зэрэг эмийн бодисыг тус тус 5-7 хоногоор цувруулан уух хэрэгтэй. Өвчний архаг үед эмчилгээг тасралтгүй олон хоногоор хэдэн сараар үргэлжлүүлэн хийх ёстой. Үүнд нянгийн мэдрэг чанарыг тодорхойлуулсны дараа тохирох антибиотикийг 5-7 хоногоор ээлжлэн хэрэглэх бөгөөд өвчний хүнд биш халуураагүй нөхцөлд зөвхөн ууц нуруу өвддөг, шээс булингартай гардаг бол бисептолын курс дууссаны дараа неграм, уросульфан фурадонин зэргийг цувруулан ууж бөөр давсагийг нэг мөсөн ариутгах шаардлагатай. Эмийн эмчилгээний хажуугаар шээс хөөх үйлчилгээтэй Тэхийн шээг гэх мэтийн уламжлалт эмнэлгийн эмчилгээг давхар хийж дэглэм сайн сахих хэрэгтэй. Хэрвээ шээсний гарц багасч бөөрний дутмагшилд ороогүй бол рашаан сувиллын эмчилгээ сайн бөгөөд орос улсын Трускавец Железноводск, манай улсын Шаргалжуутын рашаан бөөрний өвчний үед эмчилгээний ач холбогдолтой. Үүний зэрэгцээ бөөрний өвчний үед бүсэлхий ороож шавар буюу лаа тавих, халуун элсэн дээр суух зэрэг байгалийн эмчилгээ үр дүнтэй байна.

Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button